Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өрөө түрээслэн амьдарч байсан БНХАУ-ын харъяат Ван Жү Ни, Ван Жун Фэн нарын 2 иргэнийг 2015 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө Монгол Улсын иргэн Г, Ч, Ш, Г, Н нарын 5 этгээд бүлэглэн, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан, хохирогч нарын 170 000 000 төгрөг, 100 000 юань болон бусад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг гарсан.
Уг хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.6, 91.2.7, 91.2.11, 91.2.12, 91.2.16 /Хүнийг хүндрүүлэх бүрэлдхүүнтэйгээр санаатайгаар алах/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015 оны 09 сарын 25-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч тус бүрийг шунахай сэдэлтээр, дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2 хүнийг санаатай алсан гэм буруутайд тооцож 22-оос 24 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч нар нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, 26-аас 31 насны залуучууд байжээ.