Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон Засаг даргын Тамгын газрын хамт олон, “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийнханд “UBS” телевизийн “Ногоон ирээдүй” төслийн багийнхнаас 5 жилийнхээ ойн хүрээнд хамтарч, дэмжиж, дүүргээ ногоон болгохын төлөө ажиллаж буйд талархал илэрхийлж, 5 жилийн ойн төрсөн өдрийнхөө баярын бялуугаар гэнэтийн бэлэг барив. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Ногоон ирээдүй” төслийн багийнханд, UBS телевизийн хамт олонд талархаж, “Ажлын шинэ өглөөг “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй Чингэлтэй дүүргээс Ногоон ирээдүй төслийнхөн талархлаа илэрхийлж, гэнэтийн бэлэг барьж угтсанд билигдэж, баярлаг байгаагаа” илэрхийллээ.
“Ногоон ирээдүй” төслийн багийнхан Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам зэрэг хамтарч ажилладаг байгууллагууддаа 5 жилийн ойн баярын мэнд хүргэх бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдод талархал илэрхийлсэнээр тус арга хэмжээ эхэлж байгаа ажээ.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд “Ногоон ирээдүй” төслийнн багийнхны ажилд амжилт хүсээд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг хадгалуулав.