Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг. харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм. Тиймээс сэтгэл оюун туйлын тод болох энэ үед бясалгал үйлдэхэд хамгийн тохиромжтой цаг юм.
Тэрхүү энергийн их бөөгнөрөл сэтгэл оюуныг ухамсрын өндөрлөгт хүргэхэд ашиглагдах ёс юм. Энэтхэгт мацгийг Упаваш гэдэг бөгөөд дээд ухамсарт ойртох гэсэн утгатай үг юм. Учир нь мянга мянган жил иогчид мацгийг зөвхөн эрүүл байхын тулд бус сэтгэл оюунаа танин мэдэхүйн өндөрлөгт хүргэхийн тул үйлддэг байжээ. өнгөрсөн үеийн мэргэд урт удаан мацгаар сэтгэхүйн хүчийг олох буюу мэргэн ухааны оргилд хүрч байлаа. Тэд цэвэр цус тархийг цэвэршүүлж асар их хүч чадал өгдөг болохыг мэдэж мацаг нь сэтгэхүй оюун санааны өндөр хичээл зүтгэлд өөрийгөө зориулах хамгийн тохиромжтой цаг гэж үздэг байв.
Хэрхэн мацаг барих вэ?
Эрт цагт хүмүүс олон өдрөөр заримдаа гучаас дөчин хоног мацаг барьдаг байсан нь тэр үед хүмүүс байгальдаа ойр амьдарч илүү их хөдөлгөөнтэй байж мэдрэлийн даралт түгшүүргүй байсан болохоор хүч тэнхээтэй, олон хоногийн мацгийг даах чадвартай байлаа. Харин орчин үеийн хүмүүс бохирдолтод хэт дарагдан урт удаан хугацааны мацгийг тэсвэрлэж чадахгүй болсон байна. Иймээс богино хугацаанд тогтмол хамгийн бага нь нэг хоногийн мацаг барьж нар мандсаны дараа биеэ цэвэршүүлэхийг зөвлөж байна.
Сард хоёр удаа сарны байршлын дагуу тодорхой өдрүүдэд мацаг үйлддэг. Мацгийн үед цэвэр агаарт явж цэнгэг агаарыг гүнзгий амьсгалж, бие махбодын дасгалыг идэвхтэй хийх хэрэгтэй. Энэ нь цусны эргэлтийг идэвхжүүлж хог шаарыг түргэн цэвэрлэж хөөхөд ач холбогдолтой. Мацаг барих хамгийн шилдэг арга бол юу ч идэж уухгүй байх явдал юм. Ийм замаар барьсан мацаг дээд зэргийн үр ашигтай хурдан үйлчилнэ. Сархинцаг шахаж буй мэт биеэс бүх хорыг хөөж гаргадаг.
Хоол тэжээлийн нэг мэргэжилтэн:
-Хэдийчинээн бага шингэн ууна, төдийчинээн их хүчээр мацаг үйлчилнэ гэж хэлсэн бий.
Ус уухгүй байх өөр нэг шалтгаан нь бие махбод дахь сарны нөлөөлөлтэй холбоотой юм. Мацгийг гэнэт огцом бус аажим дасгаж барих хэрэгтэй. Та анхны удаа мацаг барьж буй бол жимс болон сүүгээр дагнаж болно. Дараагийн удаа жимс буюу жимсний шүүстэй, дараагийн удаа зөвхөн усаар эцэст нь юу ч идэхгүй, уухгүйгээр мацаг барьж үзээрэй.
Ийм замаар та аажмаар мацаг барихад хялбархан зохицох болно. Хүнд өвчтэй буюу бие султай хүмүүс бүтэн мацаглах албагүй, хагас мацаглаж болно. Үдийн хоолноос хойш дараа өдрийн өглөө хүртэл сард дөрвөн удаа мацаглаж болно. Мөн жимсний шүүс, сүү, навчит ногооны шүүстэй мацаглаж болно. Хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд мацаг барих хэрэггүй.
“Мацаг барьж байх үедээ хоолоо ядуучуудад, усаа ургамалд хүртээж байх хэрэгтэй юмаа” гэж иогийн их мэргэжилтэн хэлжээ.
Мацаг барьдаг хүмүүс мацгийн өдрүүдэд ухаан санаа нь тод ойлгомжтой байж эрч хүч, эрүүл байдлыг мэдэрдэг. Харин эхний удаад бие махбодь чинь хэт нэвчсэн хорыг гадагшлуулж эхэлж буй учраас таныг мацаг нэлээд сульдааж болно. Чухам энэ бол мацаг үйлчилж буйн шинж юм. Нөгөө талаар бие махбодид удаан хугацаагаар тагларсан хортой хаягдлууд нь цусанд нэвчиж гадагшлан ялгарахад бэлэн болж буй нь тэр юм. Цагаавтар өнгөөр хучигдсан салст бүрхэвч ходоод, нарийн гэдсэнд хуримтлагдсан нян, хог хаягдлууд хэлээр дамжин гардаг. Чухам энэ үед хэлээ маш сайн хусаж хорыг цэвэрлэх хэрэгтэй. Энэ гадагшилж байгаа процесс бол цэвэршилтийн нэг үзүүлэлт юм. Ходоод хонхолзоход хэрэв ядарлаа тэвчихгүйгээр ихээр идэж эхэлбэл мацгийн хамаг үр ашгийг баллах болно. Мацгийн үе дэх чанд сахилга нь таныг сэтгэлийн тэнхээтэй болгоно. Оройн хоол идсэнээс 10-12 цаг болоод биемахбод өөрийгөө ямар нэг хэмжээгээр цэвэрлэж байдаг бөгөөд хорт хаягдлууд цусанд орж түүгээр гадагшлуулагдаж байдаг. Хүмүүс өглөө босоод түргэхэн хоол идэхийг яардаг.
Чухам энэ байдал нь дээрхи процессыг зогсоодог байна. Зарим хүмүүс бие нь тавгүйтэхэд шөнө дунд босч хоол иддэг. Өөрөөр хэлбэл тэд хуримтлагдсан хорын шингээлтийг зогсоохын тулд ходоодоо хоолоор дүүргэж байна гэсэн үг. Энэ бүх өөрчлөлт нь хүний биед дотоод цэвэрлэгээ хийхийг шаардаж буй сануулга дохио мөн. Хүн хэд хэдэн удаа мацаг барьсны дараа бие нь цэвэршиж эдгээр сулралын мэдрэмжүүд нь арилдаг. Бүр огт өлсдөггүй. Учир нь сахар цардуул мэтийн залгидаг биет байхгүй болдог. Мөн ажлын эрч хүч сэтгэн бодох чадвар буурахын оронд улам нэмэгдэж байгааг илүү мэдэрнэ. Английн тамирчин нэг хоног мацаг бариад юм идэлгүйгээр 52 миллийн хол гүйж өмнөх амжилтаасаа хагас цаг илүү хурдалсан байна. Сагсан бөмбөгийн тамирчид тоглолтынхоо өмнө 3-4 хоног мацаг барихад эрч хүч, тэсвэр хатуужил нь эрс нэмэгддэгийг тогтоожээ.
Мацаг яаж тайлах вэ?
Мацаг хэрхэн тайлах нь мацаг барихаасаа чухал юм. Та бүх махбодоо амрааж цэвэрлэсний дараа өөх тос махтай хүнд хоолыг ихээр цадатлаа идэх юм бол ходоод тань дахин сунаж хэт ачаалалд автан мацгийн бүх үр дүн устах болно. Мацаг тайлах өглөө нар мандсаны дараа давс буюу зөгийн балтай нэг аяга нимбэгний шүүс уух хэрэгтэй. Нимбэгний шүүс нь маш шүлтлэг бөгөөд бие махбодыг цэвэрлэхэд хамгийн сайн нөлөөтэй. Энэ нь хүчлийг саармагжуулж мацгийн үед эд эрхтнээс цэвэрлэгдэн бүх зүйл салстуудыг устгах төдийгүй, шингээж амархан гадагшлуулдаг.
Дараа нь хагас эсвэл бүтэн гадил идэхдээ зажлалгүйгээр жижиг жижгээр хазаж шууд залгих хэрэгтэй. Гадил /банан/ шингээн уусгах хөвхөнцөр мэт үйлчилж ходоод нарийн гэдсэн дэх хорыг саармагжуулан хялбар гадагш хөөнө. Энэ нь хоол тасралтгүй боловсруулахад таатай нөхцөл бүрдүүлэн нарийн гэдсийг тосолж байдаг юм. Хэрэв бололцоотой бол өглөөний ундаа хагас цагийн дараа уувал зохимжтой. Мацгийн дараахь анхны хоол хөнгөн чанарын шинэ ногоо жимсээр баялаг байх шаардлагатай. Ялангуяа цэцэгт байцаа, навчит ногоо нь хоол боловсруулах замд үлдсэн хор хаягдлыг шингээж угааж суллана. Ширхэглэг хальстай ногоо нь шүүрдэж цэвэрлэж буй мэт үйлчилнэ. Шүүслэг жимс нь хоол боловсруулах замыг цэвэрлэн хамахад тусална. Өглөөний хоол амархан шингэхүйц хөнгөхен байх тусам ходоод нарийн гэдсэн дэх үлдэгдэл хор салсыг түргэн гаргадаг.
Мацгийн дараахь өдөр усанд орохдоо арьсны нүх сүвүүдээр гадагшилсан хор, хог хаягдлыг цэвэрлэхийн тулд биеэ сайтар үрж угаана.
Мацаг ба Сар
Мацаг барих хамгийн сайн өдрүүд бол шинэ сар буюу тэргэл сар гарахын өмнөх гурав хоног юм. Ямар нэг ноцтой шалтгааны улмаас тухайлсан өдрүүдэд мацаг барьж чадахгүй аваас үүний өмнө буюу хойно мацаг барьж болно. Яагаад чухам энэ өдрүүдийг онцолж байгаа учир бол сар нь дэлхийн далай тэнгис усанд асар их нөлөөтэй байдаг шиг мөн бидний бие сэтгэлд тэр хэмжээгээр нөлөөлдөг. Шинэ тэргэл сарын мөчлөгийн үеүүдэд сарны таталцлын хүч далай тэнгисийн татлага түрлэгт нөлөөлдөгтэй адил бидний бие мах бодын 70 хувь нь ус байдаг учраас тэрчлэн биед нөлөөлдөг. Мянга мянган жилийн турш хүмүүс тэргэл сар хүний амьдралд асар их нөлөөлдгийг мэдэж байлаа. Ихэнх зөн совин, байгалийн тохиолдол энэ өдрүүдтэй холбогдож тэрч байтугай одоо ч хүртэл тэргэл сартай үед л зөвхөн тариагаа тарьдаг тариачид олон бий. Саяхнаас эрдэмтэд сарны гайхамшигт нөлөө ялангуяа тэргэл сар бидний бие сэтгэлд онцгой нөлөөтэйг сонирхон судалж эхэллээ. Шинжлэх ухааны судалгаагаар тэргэл сар буюу энэ өдрүүдээс 3 хоногийн өмнө, хойно сарны татах хүч бие дэх шингэнийг дээш огшоож тархинд аваачдаг ажээ. Тархин дахь шингэний илүүдэл нь түүний үйл ажиллагааг хямрааж, уур уцаартай, догдломтгой тайван бус эсвэл сонин хачин авиртай болгох зэрэг бие сэтгэхүйн олон шинж тэмдгүүдийг үүсгэдэг байна.
Амьтад зовиуртай үедээ зөнгөөрөө мацаг барьдаг. Харин хүн бид байгалиасаа улам холдож өвчтэй үедээ зөнгөөрөө хоолондоо дургүй болох явцаа ч мэддэггүй. Улам ихээр хамаагүй иддэг. Эрт үеийн мэргэд тогтмол мацаг барьдаг байсан нь дан ганц эрүүл байхын тулд ч биш, сэтгэхүй оюун санааны өндөрлөгт хүрэх зорилготой байжээ. Тиймээс тэд “Хоолтой ходоод бодох дургүй” гэж хэлцдэг байжээ. Сократ, Платон, Пифагор зэрэг эртний Грекийн гүн ухаантнууд ном бичих, тодорхой ажил гүйцэтгэхийн тулд үргэлж мацаг барьдаг байжээ. Учир нь тэд мацаг бол сэтгэхүйн хүч чадлыг нэмэгдүүлдэг гэдгийг мэддэг байжээ. Эртний энэтхэгийн дияанч нар урт удаан хугацаагаар мацаг барьж байлаа. Грекийн гүн ухаантан математикч Пифагор оюуны нандин ухаанд суралцахаар Египет рүү очиж тэндээ 40 хоног мацаг барьжээ. Египетийн багш нар түүнд “Бидний заах юмыг чи ойлгохын тулд 40 хоног мацаг барихад болно” гэж хэлсэн Иудейчүүд өөрсдийгөө мацгаар эмчилдэг байжээ.
Будда үзэгдэх ертөнцөөс сэтгэлээ тасалж ухамсрын оргилд хүрэх гэж байнга мацагладаг байлаа. Тэрээр урт удаан 6 жил мацагласны дараа гэгээрэлд хүрсэн юм. Мацагт биеийн болон сэтгэхүйн өндөр ач холбогдол буй.
Эрт үеийн мэргэд чухам үүнийг мэддэг байсан учраас мацгийн гайхамшгийг хүртдэг байжээ. Тодорхой хугацаанд хоол ундыг тэвчин зогсоох нь бие махбодыг өөрөөр нь цэвэршүулж хуримтлагдсан хор хаягдлыг хөөж гаргадаг. Хоол боловсруулахад зарцуулагдах их хүч гүн бясалгал мэтийн оюуны үйлдэл хийхэд тархинд шууд үйлчилдэгээрээ гайхамшигтай юм аа.