Монголын Хуульчдын холбооны мэдэгдэл

downloadМонгол Улсын Ерөнхийлөгчөөс шүүх эрх мэдлийн хүрээнд дэвшүүлсэн санаачлагыг Улсын Их Хурал дэмжиж, Шүүхийн тухай багц хуулийг батлан гаргасан нь манай улсад ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, шүүх эрх мэдлийг бэхжүүлэх, иргэн бүр үндсэн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх эрх зүйн орчинг бүрдүүлэхэд түүхэн алхам болсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана” гэж заасныг үндэслэн Шүүхийн тухай багц хуулиар шүүхийн бие даасан, шүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэн хамгаалж, ялангуяа шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг хамгаалсан цогц зохицуулалтыг хийсэн билээ. Үүний үр дүнд улсын нэгдсэн төсөвт шүүхийн төсвийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд 0.33-аас 0.85 хувь болж өссөн байна. 2014 оны төсвийн тухай хуулиар шүүгчдийн цалингийн санг нэмэгдүүлсэн нь тэдний нийгмийн өмнө хүлээх хариуцлага, ёс зүйг өндөржүүлж, Монгол Улсад хуулийн засаглалыг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Гэтэл Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлдшүүхийн төсвийг эрс бууруулах, түүний дотроос шүүгчдийн цалинг 60 орчим хувиар багасгах, шүүхийн төсвийн болон шүүгчдийн цалин хөлстэй холбоотой хууль зүйн хувьд хамгаалсан зохицуулалтуудыг хүчингүй болгохоор заасан нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, Үндсэн хуулийн зөрчилд хамаарахаар байна.

Иймд Улсын Их Хурал шүүгчийн хараат бус байдлын гол баталгаа болсон шүүгчийн цалин хангамж, нийгмийн баталгааг хангаж, Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу шүүгчийн цалин, шүүхийн төсвийг бууруулахгүй байхыг шаардаж байна.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

2015 оны 10-р сарын 16

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …