5,3 тн самар хууль бусаар нуун оруулж иржээ

jj01110Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн  зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх нь 2015 оны 10 дугаар сарын 12-13 нд шилжих шөнө  Төв аймгийн нутаг  Жаргалант сумын харалдаа хяналт шалгалт хийж байх хугацаандаа  Х.Truek  маркийн 39-04  дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон дотор 5,3 тн самар нууж Улаанбаатар хот руу оруулах гэж байсныг илрүүлэн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шилжүүллээ. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …