Үзэмний шүүс ууснаар калийг нөхөж өгдөг. Хаван хөөх эм их уухад биед буй калиа алдаж, үүний улмаас бие сульдан, шөрмөс татаж ядардаг. Ийм үед үзэмний шүүс уухад зүгээр. Үзэмд калиас гадна өөр өөр тэжээллэг бодис, витамин ихтэй.
Тиймээс усаа эхлээд буцалгасны дараа үзмээ хийж , дарж хандалж байгаад уувал илүү чанартай. Зарим хүмүүс үзмээ устайгаа хамт буцалгаж хандлах нь байдаг. Энэ нь буруу. Гэхдээ үргэлж үзэмний шүүс ууж болохгүй. Хатаасан усан үзэм буюу үзэм нь их калитай байдаг. Хүний биед хэвийн хэмжээнд цусанд нь 3-6 мгр кали байх ёстой.
Усан үзмийн байгалийн идэвхтэй нэгдлүүд бие махбодийг сэргээдэг бол ресвератрол нэгдэл хүний адипонектин уургийн дааврын ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин “С” нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин “В” нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин “А” нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлаганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.
Адипонектин нь тарган эсийн бүтцэд нөлөөлж, задалдаг аж. Хоёр долоо хоногийн турш гурван өдөр оройн хоолондоо зөвхөн усан үзэм идвэл үр дүнг нь шууд мэдрэх гэнэ. Боломжтой бол өдөрт 1.5 кг-ээс ихгүй усан үзэм идвэл бүр ч тустай аж.Усан үзэм нь жингээ хаяхад тусалдгаас гадна биеэс хорт бодисыг гадагшлуулдаг ид шидтэй. Энэ шидээрээ чихрийн шижинтэй хүмүүст нэн тустай.
Эх сурвалж: www.info.mn