Монголын оюутны холбооны мэдэгдэл

12079139_1000797116645932_937687472661430409_nУлс орны ирээдүй болсон оюутан суралцагчдаа дэмжих, амжилттай суралцах боломж нөхцлөөр хангах зорилгоор 1995 оноос нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ачааллыг бууруулах иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ирсэн.
Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 дугаар тогтоолын хавсралт “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай сурагч, оюутныг тээвэрлэх журам”-ыг батлан өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Гэтэл Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нь оюутан суралцагчдыг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй болгож дээрх хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин нийтийн тээврийн шинэчлэл нэрийн дор олон мянган оюутнуудыг хохироолоо.
Энэхүү хууль бус үйлдэл нь олон хүний эрхийг зөрчихөөс гадна ардчиллын үнэт зүйл болох хууль дээдлэх ёс, иргэний оролцоог уландаа гишгэсэн УЛСЫН БААТАР хүний байтугай эгэл жирийн оюутан бидний хийж боломгүй бүдүүлэг үйлдэл юм.
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Албан тушаалтан нь хуулиа зөрчиж болдог харин ард иргэд нь үг үсэгчилэн дагадаг, дагасныхаа ч төлөө хохирдог ийм нийгмийг аль 25 жилийн өмнө орхисон гэж оюутан суралцагчид бид бүхэн ойлгодог. Хууль ёсоор бус албан тушаалаар дарангуйлан шийддэг өнгөрсөн нийгмийг өөрчлөхөд эрхэм Э.Бат-Үүл та тэр үеийн оюутан суралцагчидтай хамт тэмцэж байсан бишүү. Үр дүн нь гараагүй гэж үү!!!
Бид улс орныхоо эдийн засгийн хүндрэлийг хамгийн их ойлгож үндэсний тэтгэлгээсээ хүртэл сайн дураараа татгалзаж улсаа хөгжүүжлэх үйл хэрэгт идэвхи зүтгэлтэйгээр оролцсоор ирсэн. Найрсаг Улаанбаатарын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж гадаадын зочиддоо оюутан бид л үйлчилсэн. Өнгө төрхөө сайжруулах бүхий л цэвэрлэгээнд оюутан бид л идэвхитэй оролцсон.
Бид шинэ зүйлийг нэхээгүй, төсвийг нэмэгдүүлэх асуудал тавиагүй. Байгаа төсвөндөө багтааж олон хүнийг хэмнэлттэйгээр, хүнд сурталын дарамтгүйгээр зорчиулах ажлыг төлөвлөгөө боловсруулан ажиллаж байсан.
Оюунлаг хэсгийн төлөөлөл болхынхоо хувьд хуулиа дээдэлж холбогдох шаардлага хүсэлтүүдийг удаа дараа хүргүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор олон сар ажиллалаа. Үр дүн гарсангүй. Улам л олон оюутан улам ихээр хохирлоо.
Иймээс “ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЛБАН ТУШААЛНУУД”-ыг огцортол тэмцэл хийхээ үүгээр мэдэгдэж байна.

МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …