Монгол улсад дээд боловсролын салбарт анхны оюутны өөрөө удирдах байгууллага эдүгээгээс 73 жилийн өмнө энэ өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цаг үеэс оюутны эрхийн төлөөх дуу хоолой нийгмийн тогтолцооноос үл хамааран цуурайтсаар ирсэн. Улс орны бүтээн байгуулалт, атар газар эзэмших хөдөлгөөн, оюутны барилгын сайн дурын бригад, ургац хураалт гээд улс эх орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, сурч байсанСоциализмийн үеийн, нийгмийн …
Tag Archives: МОХ
March, 2016
November, 2015
-
17 November
МОХ-ны Ерөнхийлөгчийн мэндчилгээ
Монголын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа оюутан суралцагчдадаа болон гадаад орнуудаас Монголд суралцаж байгаа оюутан Та бүхэнд олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэж байна. Хүн төрөлхтний эсрэг геноцид дагуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, олон сая иргэний амийг авч одсон дэлхийн II дайныг эсэргүүцсэн мянга мянган оюутнуудын цуглаан хаа сайгүй өрнөж, Прага хотноо амиа өгсөн …
October, 2015
-
29 October
Монголын Сайтын Холбооны 6 жилийн ой өнөөдөр тохиож байна
Өнөөдөр цахим мэдээллийн хэрэгслээс мэдээлэл авдаггүй, түүнийг уншдаггүй иргэд бараг үгүй гэж хэлж болох хэмжээнд энэ салбар хөгжжээ. Товчхондоо иргэд хэрэглэгчдийн мэдээ мэдээлэл авах олон сувгуудаас түргэн шуурхай, бас хүртээмжтэй нь цахим мэдээллийн хэрэгсэл болсон байна. Тэгвэл одоогоос 6 жилийн өмнө иргэд интернэт сайтуудаас мэдээлэл авдаг байсан ч өнөөдрийнх шиг цахим мэдээллийн хэрэгслийн ач холбогдол, нөлөөлийг төдийлөн сайн ойлгоогүй байжээ. Ийм цаг үед …
-
29 October
МОХ-ны Ерөнхийлөгч Н.Удаанжаргалын илтгэл /бүрэн эхээрээ/
Өнгөрсөн Ням гарагт Монголын Оюутны Холбоо ээлжит бус чуулганаа хийж, Холбооныхоо Ерөнхийлөгчөөр Н.Удаанжаргалыг сонгосон ажээ. Тэгвэл тус чуулганд Н.Удаанжаргалын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.УДААНЖАРГАЛЫН “ОЮУТНЫ ҮНЭЛЭМЖИЙГ ӨСГӨХ НЬ” ИЛТГЭЛ Эрхэм хүндэт Оюутан залуусаа. Та бүхэндээ Монгол орныхоо ирээдүй болохоор шамдан суралцаж буй оюуны их үйлсэд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэж …
-
26 October
МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр огцорч, Н.Удаанжаргал сонгогдлоо
Нийтийн тээвэр “ухаалаг” болсноор оюутнуудыг өдөрт 2 удаа л үнэгүй зорчуулахаар болсон. Үүнийг МОХ эрс эсэргүүцэн сүүлийн хэдэн сар суулт хийхийн зэрэгцээ тайван жагсаал хийсэн. Энэ бүхэн нь үр дүнд хүрэхгүй, төрийн байгууллагаас хэдэн зуун сая төгрөгөөр нь илэрсэн гэх шуум гарахтай зэрэгцэн МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон. Түүний хүсэлтийг МОХ хүлээн авч, ээлжит бус чуулганаа хийсэн …
-
23 October
Д.Батбаяр: Монголын нийт оюутнуудаас хүлцэл өчье
Өнөөдөр 12:30 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Миний аавтай чацуу Хотын дарга Э.Бат-Үүл намайг хөгшин гэж хэлсэнд гайхаж байна” хэмээгээд НИТХ-аас 10 сарын 22-ны өдөр гаргасан шийдвэр нь оюутанд хуулиар олгогдсон эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл боллоо гэдгийг илэрхийлсэн юм. Энэхүү журам ёсоор бол оюутан бүр өдөрт сургуульдаа ирэх буцах 1 удаа буюу сардаа 22 удаа …
-
22 October
Хотын даргын эсрэг Монголын оюутнууд тэмцэхээ илэрхийлнэ
Монголын оюутны холбоо Нийслэлийн удирдлагын хооронд “дайн” болох нь бололтой. Учир нь НИТХ, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн зүгээс оюутны эрх ашигт бүдүүлгээр халдаж, тэдний нийтийн тээврээр зорчих, сурч боловсрох эрхийг нь хязгаарласан журам батлагдсантай холбогдуулан маргааш өглөө МОХ хэвлэлийн хурал хийхээр болжээ. МОХ-ны зүгээс Нийслэлийн удирдлагуудад хандан хэд хоногийн өмнө Оюутны нийтийн тээврээр зөрчих эрхийг хязгаарлсан шийдвэр гаргах юм бол …
-
19 October
Монголын оюутны холбооны мэдэгдэл
Улс орны ирээдүй болсон оюутан суралцагчдаа дэмжих, амжилттай суралцах боломж нөхцлөөр хангах зорилгоор 1995 оноос нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ очих, буцахад дэмжлэг үзүүлж ирсэн билээ. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахдаа төрийн ачааллыг бууруулах иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор салбарын төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ирсэн. Боловсролын тухай хуулийн 43-ийн 43.2.5, Автотээврийн тухай хуулийн 12-ийн 12.2 дугаар заалтыг үндэслэн НИТХ-ын 6/51 …
September, 2015
-
29 September
Ц.Отгонбагана: Эхнээс нь оюутны хөнгөлөлтийн картыг олгож эхэлнэ
Нийтийн тээвэр цахимжсантай холбогдуулан нэг маргаан өнөөг хүртэл тасраагүй байна. Энэ бол оюутнууд автобус, нийтийн тээврээр хэрхэн зорчих вэ? гэдэг асуудал. Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн хэдий ч өдийг хүртэл асуудал шийдэгдээгүй байна. Үүнтэй холбогдуулан Монголын Оюутны холбоо болон их дээд сургуулиудын оюутны зөвлөлийн төлөөлөл Хангарьд ордны гадаа нийслэлийн холбогдох удирдлагуудтай уулзаж, хүсэлт шаардлагаа тавихаар хүлээж байсан …
July, 2015
-
7 July
Д.Батбаяр: “уучлаарай”, А.Мөнхбат “шаа шаа”
Монголын оюутан, залуусыг удирдан төлөөлж буй МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр нар “ичээсэй”. Саяхан даа, 03 сарын сүүлчээр Монголын Залуучуудын холбоо ээлжит 5 дугаар их хурлаа хуралдуулж, залуучуудын төлөөх хоёр байгууллага нэгдэж хамтарч ажиллах боллоо гэдгээ сүр дуулиантайхан зарлан МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр МЗХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэгвэл А.Мөнхбат ирэх сонгуулиар нэр дэвших боломжгүй хийгээд боломжтой улс төрчдийг ангилан ялгаж, хар …
April, 2015
-
30 April
МЗХ-г улс төржүүлж буй А.Мөнхбат “хар жагсаалт”-даа өөрөө бичигдэх ёстой гэж МОХ үзэж байна
Монголын оюутны холбооноос өнөөдөр “МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбатыг хар жагсаалтанд оруулах” тухай болон бусад асуудлаар МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр, МОХ-ны зөвлөх Н.Бямбагэрэл, МОХ-ны ОНХХ-ийн дарга Э.Батжаргал нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд МЗХ-той цаашдаа МОХ хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ илэрхийлээд доорхи тайлбарыг хийв. “Монголын оюутан, залуучуудын дуу хоолой болж, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой байгууллага бол Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоо юм. Эдгээр байгууллагын …