МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр огцорч, Н.Удаанжаргал сонгогдлоо

2e37f105306308036b33026e158452f9Нийтийн тээвэр “ухаалаг” болсноор оюутнуудыг өдөрт 2 удаа л үнэгүй зорчуулахаар болсон. Үүнийг МОХ эрс эсэргүүцэн сүүлийн хэдэн сар суулт хийхийн зэрэгцээ тайван жагсаал хийсэн. Энэ бүхэн нь үр дүнд хүрэхгүй, төрийн байгууллагаас хэдэн зуун сая төгрөгөөр нь илэрсэн гэх шуум гарахтай зэрэгцэн МОХ-ны Ерөнхийлөгч Д.Батбаяр өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон.

Түүний хүсэлтийг МОХ хүлээн авч, ээлжит бус чуулганаа хийсэн байна. Улмаар МОХ-г тэргүүлэх хүнийг сонгох санал хураалтаар Н.Удаанжаргал олонхийн санал авсан байна.

Н.Удаанжаргал нь МОХ-ны дэд ерөнхийлөгч, хуучнаар Гадаадын иргэн харьяат, одоогийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга, СЗХ-ны тамгын газрын дарга, Иргэний нисэхийн ерөнхий газрын Гаалийн газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

А.Баярмаа

www.dorgio.mn

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …