Монголын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа оюутан суралцагчдадаа болон гадаад орнуудаас Монголд суралцаж байгаа оюутан Та бүхэнд олон улсын оюутны эрхийн өдрийн мэндийг хүргэж байна.
Хүн төрөлхтний эсрэг геноцид дагуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчиж, олон сая иргэний амийг авч одсон дэлхийн II дайныг эсэргүүцсэн мянга мянган оюутнуудын цуглаан хаа сайгүй өрнөж, Прага хотноо амиа өгсөн оюутнуудын гэгээн дурсгалыг хүндэтгэж 1941 оны 11 дүгээр сарын 17-нд Лондон дахь Олон улсын оюутны холбооноос энэ өдрийг Олон улсын оюутны эрхийн өдөр болгон зарласан түүхтэй.
Монгол улсад төрийн болон оюутны байгууллагуудаас олон улсын оюутны эрхийн энэ өдрийг тэмдэглэж ирснээс хойш 60 гаруй жилийг үдэж, эх орны ирээдүй болсон оюутан залуучуудынхаа эрхийн асуудлыг шийдвэрлэж, тэдний суралцах эрхийг бататган, бэхжүүлсээр ирсэн уламжлалтай. Энэ өдөр бид зөвхөн оюутны суралцах эрхийн асуудлыг хөндөөд зогсохгүй, “Өндөр бүтээмжтэй оюутан” хэмээх зорилт дор тэмдэглэн өнгөрүүлж, улс орны хөгжил, бүтээн байгуулалтад оюутан залуусын оролцоог нэмэгдүүлэхэд МОХ үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.
Эх орны ирээдүй болсон аль ч орны оюутан залууссуралцахын зэрэгцээ, хөдөлмөр эрхэлдэг, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулдаг, нийгмийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй оролцдог, санаачлагатай, манлайлан тэргүүлэгч хэсэг нь байдаг.
Монголд оюутны оюуны бүтээл, эрдмийн ажил ньүнэлэгдсэн, хөдөлмөрлөх эрх нь баталгаажсан, суралцах,амьдрах таатай орчин нь бүрдсэн, нийгэмдээ нэр хүндтэй, ирээдүйн эзэн нь оюутан Та байх учиртай. Үүний тулд өөрийнхөө төлөө, эх орныхоо төлөө санаачлагатай, итгэлтэй, мятрашгүй зүтгэлтэй байхыг нийт оюутнууддаа УРИАЛЖ байна.
Монголын мянга мянган оюутан залуустаа мэдлэгийн шим, эрдмийн хүч, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн:
Норовсамбуугийн УДААНЖАРГАЛ
Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч