Шонхор шувуу хил давуулах гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ

12166842_701896769909981_527323292_nМонголын үндэсний бахархалт шувуу болсон шонхор шувууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан иргэдийг хилчид илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр ногоон өнгийн ПАРАДО маркийн 20-70 УБӨ, цэнхэр өнгийн ПОРТЕР 23-73СЭА улсын дугаартай автомашинтай иргэд Хөвсгөл аймгийн Ханх сум руу сэжигтэй ачаа ачиж явсан талаар иргэдээс мэдээлэл өгсөн байна. Тус мэдээллийн дагуу Хилийн 0257 дугаар ангийн тусгай томилгоот бүлэг үзлэг шалгалт явуулан Ханх сумын иргэн Н гэх айлын гадаа дээрх автомашинтай иргэд байхад нь саатуулан, Н-ийн гэрт үзлэг шалгалт хийхэд байшингийн дээврийн хонгилоос 47 шонхор шувуу нуусан байсныг олжээ. Уг шонхор шувууг Украйн улсын иргэн А-тай Сэлэнгэ аймгийн харьяат иргэн М, Н нарын иргэд хамсан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Эдгээр иргэдийг холбогдогдох хуулийн байгууллагад шилжүүллээ.

12170213_701896773243314_428680359_n

Ugluu-logo

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …