Трансжендерүүдийн дунд зохиогддог “Miss international Queen” тэмцээнд Монгол улсаас оролцож шилдэг 10 оролцогчийн нэг, мөн “Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч олны танил болсон түүнийг өдгөө танихгүй хүн тун ховор.
Маркетинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.
Тэгвэл тэрээр цахим хуудсандаа өөрийн будаггүй зургаа нийтэлж олныг гайхшруулаад байна.