Гунигт хайрын түүхийг өгүүлэх хөдөлдөг хөшөө

4(538)Энэ бол Грузиний уран барималч Тамара Квеситадзегийн бүтээсэн хөдөлдөг ган хөшөөний нэр. Энэ хөшөөг «Али, Нино хоёр» хэмээх нэрд гарсан романы гол баатрууд: лалын шашинт залуу Али, грузин гүнж Нино нарын гунигт хайрын түүх дээр үндэслэн босгожээ. Өрнө ба Дорно, Лал ба Христийн шашин, эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн хоорондох бүхий л зөрчил тэмцлийг шийдэх арга замыг эрэлхийлсэн энэ ном дэлхийн 33 орны хэл дээр бараг 100 гаруй удаа хэвлэгдэж бестселлер болсон ч зохиолч нь одоо хүртэл тодорхойгүй гэдэг. Али Нино хоёр бие биеэ үнэхээр хайрласан ч хамт байх тавилангүй хувь заяаны эрхээр салан оджээ.

Энэ хөшөө “Хайртаасаа бүү хагацаарай!” гэж та бүхэнд сануулж байна.

1(751)Энэ бол Али Нино хоёр. Тэд бие биенийхээ нүд рүү ширтэн учрах мөчөө хүлээн зогсож байдаг.

2(666)Тэд хамгийн романтик оройн цагаар уулзацгаадаг.

3(606)Хоёр дүрс бие бие рүүгээ алгуур ойртсоор янаглан тэврэлдэнэ.

4(538)Гэвч энэ нь удаан үргэлжлэхгүй.

5(491)Яагаад гэвэл Али Нино хоёр хамт байх тавилангүй. Тэд бие биеэ нэвтлэн гарна.

6(436)Ингээд салж одох нь тэр.

7(372)Тэдний богинохон учрал ердөө 10 минут л үргэлжилнэ. Харин шөнөдөө тэдний дүрс хурц өнгөөр гэрэлтэж байдаг.

8(340)Али Нино хоёрын хоромхон зуурын учралыг нүдээр үзнэ үү.

 

Эх сурвөлж: viva.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …