33 жилийн өмнөх аллагыг сэтгүүлчид илрүүлэв

411d048601f0fc8bgreatАНУ-д нэгэн дунд сургуулийн охины амийг хороосон этгээдийг телевизийн шоуны тусламжтайгаар илрүүлж чадсан байна. Нэгэн мэдээллийн сувгийн шууд эфир рүү эрэгтэй хүн утасдаад, 33 жилийн тэртээ үйлдэгдсэн хүн амины хэргийг нарийвчлан ярьжээ. Тэгэхэд Висконсин мужийн Милуоки хотод долоодугаар ангийн охин алга болсон билээ. Түүний цогцсыг нэг жил хагасын дараа олсон юм. Алуурчныг илрүүлж чадаагүй учраас мөрдөн шалгах ажиллагааг хожим нь зогсоожээ.

Утсаар залгаагүй бол гэмт хэрэгтэн эрх чөлөөтэй үлдэх байв. Утасны нөгөө үзүүрт буй эрэгтэй илрээгүй гэмт хэргийн талаар дэндүү тодорхой ярьсан нь сэтгүүлчдэд сэжигтэй санагдсан гэнэ. Телевизийн ажилтнууд цагдаа нар руу утасдсанаар сэжигтнийг төдөлгүй саатуулжээ.

Энэ этгээд бол тэндхийн 50 настай оршин суугч Хосе Феррейра байсан аж. Сайн эр аллага үйлддэг өдрөө хохирогч охинтой хамт үдэшлэг дээр байсан гэдгээ хүлээв. Мань хүн тэгэхэд 17 настай байсан гэнэ. Тэрбээр сурагч охин өөртэй нь зоорийн өрөө рүү орохоос татгалзсан тул амийг нь хороожээ. Феррейраг баривчлан хорьсон аж.

 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …