Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. Сонгинохайрхан дүүрэгт хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч энэ нь хороо бүрт харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна.
2015 оны 9 сарын байдлаар гэрийн төрөлт 28 буюу 0,45 пр% байгаа нь урьд оны мөн үеийнхээс 7 тохиолдол буюу 0,13пр%-р их, хяналтгүй төрөлт 17 буюу 0,27пр% их байгаа нь 2014 оны мөн үеийнхээс 0,01 пр%-р их үзүүлэлттэй байна. Мөн амьгүй төрөлт 2014 оны 9 сард 26 тохиолдол байсан бол 2015 оны 9 сарын байдлаар 43 тохиолдол буюу 2,9 пр%-р ихэссэн үзүүлэлттэй байгаа нь тулгамдсан асуудал болж байна.
Иймд эх, хүүхдийн эдгээр үзүүлэлтийг бууруулах, тусламж үйлчилгээг сайжруулах, нутаг дэвсгэрийн засаг захиргаа, Өрхийн эрүүл мэндийн төв, амаржих газар, яаралтай тусламжийн төвийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтанд:
1. Нийгмийн асуудал хариуцсан орлогч Н.Ганаа
2. Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч А.Төгссайн
3. “Хүрээ” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Цэцэгээ
4. Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Оюунбилэг болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд оролцлоо.
Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл