“ICT-EXPO 2013” технологийн үзэсгэлэн нээгдлээ

expo_0517 Монгол Улсад “Орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 92 жил”-ийн ойн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас “Ирээдүйтэй холбогдоё-Шинэ амьдралын хэв маяг” уриан дор “ICT-EXPO-2013” үзэсгэлэнг Мишээл экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд нээгдэнэ.
Үзэсгэлэн ирэх 21-нийг дуустал гарах бөгөөд 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.

“ICT-EXPO-2013” үзэсгэлэнд Олон улсын байгууллагууд, мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд, , их дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцох юм.
Энэ удаагийн үзэсгэлэн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөр батлагдсантай холбогдуулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга гарах ба, “КАНСАТ” бичил хиймэл дагуулын үндэсний анхдугаар тэмцээн зохиогдо хюм.

Мөн их дээд сургуулиудын программ хангамжийн тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, Флаш моб бүжгийн уралдаан, цахим спортын улсын аварга шалгаруулах 4 дэх удаагийн тэмцээн зэрэг салбарын хурдацтай хөгжлийн үр болсон сонирхолтой олон арга хэмжээнүүд зохиогдох юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …