Ким Кардашян төрсөн өдрөөрөө 5 сая долларын хөхөвч бэлгэнд авчээ

watermarkАмерикийн рэппер Канье Уэст эхнэртээ хайртайгаа баталж ханахгүй нөхөр бололтой. Энэ удаа тэр авааль гэргий Ким Кардашяндаа 5 сая долларын үнэтэй хөхөвч бэлэглэжээ.

Кимийн 35 насны төрсөн өдрөөр 10-р сарын 21-нд өгсөн энэ бэлгийн талаар рэпперийн нэрээ нууцалсан найз нь сонин хэвлэлийнхэнд дэлгэсэн байна. “Энэ хөхөвч бол алдарт “Victoria’s Secret” брэндийнх. Тусгай захиалгаар хийсэн. Зөвхөн Кимд зориулан бүтээсэн ховор эд, мэдээж үнэт эрдэнийн чулуун чимэглэлтэй” гэж мань нөхөр мэдэгджээ.

Энэ мэдээ төрсөн өдрийнх нь өмнөхөн мэдээллийн байгууллагуудаар цацагдсан тул Кимийн хувьд гэнэтийн бэлэг болж чадаагүй байх.

www.mnews.mn

Санал болгох мэдээ

С.Ариунбямба, Ө.Наранбаатар, О.Оюун нарт Гавьяат жүжигчин цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, …