Австрийн гоо бүсгүй уулнаас унаж амиа алджээ

 

304767_70317078992268666201510211719Австри улсын 2013 оны гоо бүсгүй Эна Кадик мягмар гарагт нас барсан тухай мэдээллийг цагдаагийн газраас өгсөн байна.

Өөрийн төрөлх Tyrol мужид ууланд алхдаг байсан ба сүүлчийн тохиолдолд уулнаас унаж, шархаа даалгүй нас баржээ.

26 настай тэрээр баасан гарагт Innsbruck хотын Bergisel ууланд алхаж яваад тун хүнд шарх олсон байна.

Түүнийг хоёр оюутан олсон бөгөөд Эна ухаан алдахаасаа өмнө ах руугаа залгаж, болсон явдлыг ярьжээ.

Түүнийг нисдэг тэргээр хотын эмнэлэгт хүргэсэн ба шархаа даалгүй мягмар гарагт насан эцэслэсэн байна.

Түүний нас барсан хийгээд ослын шалтгаан хараахан тодорхой болоогүй боловч Эна ууланд авирах туршлагатай ба осолдсон газрыг сайн мэддэг байсан гэж цагдаа нар үзэж байна.

Тавдугаар сараас есдүгээр сарын хооронд гаргасан судалгаагаар Австри улсад ууланд авирч яваад амиа алдсан хүмүүсийн тоо 115-д хүрсэн бол шархадсан 2385 хүн байгаа ажээ.

И.МӨНХЦЭНГЭЛ

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …