Жессика Биел үрийн зулай үнэрлээд, ухаан суужээ

 

BBmmER7487581461201510241449Жастин Тимберлейк болон Жессика Биел нар өнгөрөгч дөрөвдүгээр сард үрийн зулай үнэрлэж,  бяцхан хүүдээ Силас гэх нэрийг хайрласан.

Жүжигчин бүсгүй ээж болсны дараагаар эх хүн гэдэг ямар мундаг, сайхан хүмүүс байдаг гэдгийг мэдэрсэн гэдэг.

Өмнө нь ээжийгээ, ээж нарыг тийм гайхалтай хүмүүс байдаг тухай бодож ч байгаагүй гэнэ.

Хүүгээ төрүүлсний дараагаар ээж рүүгээ утасдаж, өдий зэрэгт хүргэсэнд нь анх удаа талархаж буйгаа илэрхийлсэн гэдэг.

Хосууд 2012 онд гэрлэсэн ба шинэхэн ээж маань “ээж байна гэдэг бол дэлхийн хамгийн хүнд ажил” гэж тодорхойлж байгаа ажээ.

И.АВГУСТА

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …