Жастин Бибер алдарт дуучин Эминемийн амжилтыг эвдлээ

97462b84f2d5854boriginalЭдүгээ 21 настай дуучин Жастин Бибер Италийн Милан хотноо өчигдөр зохион байгуулагдсан “MTV Europe music awards-2015” наадамд бүтээлүүдээрээ өрсөлдөж, хамгийн олон номинацид шилдгээр шалгарч, амжилтаа бататгалаа. Европт хамгийн их алдаршиж буй дууг үзэгчдийн санал асуулгаар тодруулдаг энэ удаагийн наадмын “Шилдэг эрэгтэй дуучин”, “Хамгийн олон шүтэн бишрэгчтэй дуучин”, “Хамгийн загварлаг дуучин”, “BEST COLLABORATION”, “WorldwideAct” гэсэн таван номинацийн шагналыг хүртсэн байна.

Энэ удаа хүртсэн таван шагналтай нийлээд Жастин Бибер “MTV Europe music awards”-аас нийт 18 шагналыг хүртэж байгаа юм. Реппер Эминем энэ наадмаас 15 шагнал хүртэж, наадмын түүүхэнд хамгийн олон шагнал хүртсэн уран бүтээлчээр нэрлэгдэж байсан юм. Гэвч энэ удаа Жастин шагналынхаа тоог таваар нэмсэнээр Эминемийн амжилтыг эвдэж чаджээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …