Т.Билэгтийг батлан даалтад гаргалаа

bilegt  Шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс тусгаарлан шалгаж буй хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас энэ сарын эхээр эх орондоо ирсэн юм. Түүнийг эх  орондоо ирснийх нь дараа АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр батлан даалтад гаргасан байна. Т.Билэгтийн эрүүл мэндийнх нь байдлыг харгалзан үзэж, гадуур шалгахаар болжээ. Учир нь тэрбээр  зүрхний шигдээс гэх оноштойгоор АНУ-д хагалгаанд орсон, эмчилгээгээ дуусаагүй, биеийн байдал нь сайнгүй байсан аж.

Тэрбээр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины байрыг хувьчлах захирамж гаргаж байсан учир уг барилгуудыг хууль бусаар өмчилсөн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Цагдан хоригдсон хугацаандаа мэдүүлгээ өгч, үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр болон түүний аав, хүү, худын гэрт нэгжлэг  хийгээд байгаа.

Т.Билэгтийн хувьд Н.Энхбаярын хэргийг шалгаж эхлэхээс өмнө буюу 2011 оны арваннэгдүгээр сард эх орноосоо гарч яваад байсан юм. Энэ хэрэгт Т.Билэгтээс гадна Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Хуяг, төрсөн дүү Н.Энхтуяа, НИТХ-ын дарга асан Н.Болормаа нарыг холбогдуулан шалгаж байна.

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: News.mn

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …