“Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо

COG_5925НЗДТГ, “Азийн модель” агентлагийн  хамтран зохион байгуулсан “Нийслэлийн гоо охин, шилдэг жентелмен хөвгүүн-2015” тэмцээн 10 сарын 05-аас 25-ны өдрүүдэд явагдаж,  Улаанбаатар чуулгын зааланд финалын шалгаруулалтаа амжилттай зохион байгуулж  шилдэгүүдээ  тодрууллаа.

Энэхүү  тэмцээн  2014 онд анх удаа  зохиогдож  байсан бол 2015 онд  ийнхүү хоёр дох удаагаа   удаагаа  амжилттай  зохион байгуулагдаж  байгаагаараа онцлог юм.

“Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээнийг зохион байгуулахын  гол зорилго нь Нийслэлийн соёлтой иргэд байцгаая уриан дор “Найрсаг Улаанбаатар” төслийн хүрээнд өсвөр үеийн охид хөвгүүдийн гоо сайхан, ёс суртахуун, биеэ авч явах соёл, бусдад зөв үлгэр дууриалал болох эрхэм үүрэг хариуцлагыг Нийслэлийн ирээдүйн иргэд болсон хүүхэд залуучуудад төлөвшүүлэхэд оршиж байгаа юм.

Тус тэмцээнд 80 гаруй өсвөр үеийн охид, хөвгүүдэд бүртгүүлэн оролцсон  бөгөөд тэдэнд  90 цагийн сургалтыг мэргэжлийн багш нар зааж сурган тэмцээнд бэлтгэн оруулсан юм.  Ийнхүү 20 гаруй хоногийн хугацаанд сургалт, тэмцээн явагдаж шилдэгүүдээ  тодруулжээ.

Та бүхэндээ “Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээний шилдэгүүдийг танилцуулья.

  1. Гран при буюу тэргүүн гоо охин – 2015

         84-р сургуулийн сурагч А.Наранхишигт

  1. Тэргүүн жентельмен хөвгүүн 2015

         96-р сургуулийн сурагч Б.Өсөхбаяр

  1. Өсөх ирээдүйтэй гоо охин- 2015

         4-р сургуулийн сурагч М.Хүслэн

  1. Өсөх ирээдүйтэй жентельмен хөвгүүн-2015

         48-р сургуулийн сурагч Ц.Цэрэнноров

  1. Оюунлаг гоо охин -2015

         48-р сургуулийн сурагч Ц.Норовсанжид

  1. Оюунлаг жентельмен хөвгүүн 2015

         24-р сургуулийн Ч.Балжинням

  1. Авьяаслаг гоо охин-2015

         СУИС-ийн лицей ангийн сурагч Э.Мягмарсүрэн

  1. Авьяаслаг жентельмен хөвгүүн-2015

         СУИС-ийн лицей ангийн сурагч Т.Бат-Эрдэнэ

  1. Фото гоо охин- 2015”

         115-р сургуулийн сурагч Э.Наранцацралт

  1. Фото жентельмен хөвгүүн-2015

         32-р сургуулийн сурагч Г.Амартүвшин  нар тус тус  шалгаржээ.

Тэмцээнд амжилттай оролцсон эдгээр хүүхдүүд 1 жилийн хугацаатай Нийслэлийн шинэ дүр төрх үйл ажиллагаанд оролцож сайн үйлсийн аянд хамрагдах болно. Хамтран ажилласан болон  ивээн тэтгэсэн байгууллага, багш нартаа талархал дэвшүүлье.COG_6336 COG_6320 COG_6209 COG_6288 COG_6292

COG_3714 COG_3814 COG_4543 COG_4643 COG_4658 COG_4678 COG_4951 COG_5917 COG_5925 COG_6316

Ц.Мөнх

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …