“Шинэ-Үе” -ийн Ганбаа “Тансаг мода”-ийн Уянгатай “дэр нэгтгэжээ”

 

12049117_950152411718429_5483522772156900203_n892531029201510271408Монголын хошин урлагийн жүжигчид дундаас өөрийн нүүр царай, байгаа байдлаа имиж болгон ашиглаж амжилтад хүрч байгаа цөөнгүй жүжигчдийн нэг нь “Шинэ үе” продакшны жүжигчин олноо “бүдүүн” хэмээн алдаршсан Ганбаа юм. Харин өнгөрсөн жил хувийн амьдралынх нь талаар таагүй мэдээллүүд сонсогдох болсон. Тэрбээр эхнэр,  хоёр хүүхдээ орхин нэгэн мөнгөтэй бизнес эрхлэгч бүсгүйтэй амрагийн харьцаа тогтоож, түүнээсээ болж түрүү жил гэрлэлтээ сүр дуулиантайгаар цуцлуулсаныг бид санаж байгаа.

Тэгвэл түүний сүүлийн үед дахин нэг шуугиан дэгдэж эхэлсэн нь Ганбаагийн сонгосон дурлалт бүсгүй нь “Тансаг мода” агентлагийн захирал Б.Уянга хатагтай гэнэ. Тэд одоогоор хамт амьдарч байгаа ба түүнийгээ олон нийтээс нууж байгаа сурагтай. Бүдүүн Ганбаагийн хувьд “BrotherHood” нэгдлийн залуустайгаа хамтран “Том Толгойтын Романс” УСК хийж байгаа ба ирэх сарын 6-нд нээлтээ хийх гэнэ. Түүний хувьд ийнхүү хувийн амьдралаа цэгцэлж, Б.Уянгатай дэр нэгтгэсэн нь олон нийтийн дунд нилээдгүй шуугиан дэгдээгээд байгаа бололтой.

 

 

 

maxresdefault165852636201510271408 12036411_950917061641964_6854216734262055703_n521495830201510271408 11924191_919033068163697_3626119304985984286_n987782987201510271408Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …