Огцом хөдлөх, толгой гилжийх байдлаар гэмтсэн тохиолдолд хүзүү аль нэг тийш хазайж байдлаар хөшдөг. Өндөр дэрэн дээр эвгүй байрлалтай унтаад сэрсний дараа ч хүзүү гоёдох нь цөөнгүй. Үнэн хэрэгтээ мэдрэлийн ширхэг татагдаж сунасан, магадгүй тасарсан ч байж болно. Тиймээс аль болох хөдөлгөөнийг хязгаарласан байдалд эмчилгээгээ сонгох нь зүйтэй гэж үздэг. Мөн монголчуудын дунд эмэгтэй хүний хүзүү гоёдсон тохиолдолд царайлаг сайхан эрэгтэй хүний өмнө сөхөрч мөргөх хэрэгтэй гэсэн яриа бий. Тэгвэл С.Баяндоржийн эмхэтгэсэн “Хар домын судар” хэмээх номонд ийнхүү бичжээ. Хүзүү хөшин гоёдвоос гуа сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүгт гурван гурав ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад тэр эдийн зүнд сацал барьж өргүүлвээс сайн хэмээжээ. Харин монголчууд бид гуа сайхан эд гэхийг гуа сайхан эр гэж эндүүрсэн бололтой.
эх сурвалж: hiub.mn