Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан иргэдэд шагнал гардууллаа

a4e84a7254bc90cde56a3e359d07c251Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй нийслэлийн 30 иргэнд Нийслэлийн ИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар тус тус шагналаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд  нар гардуулж, баяр хүргэлээ. Шагнал гардуулах үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Юуны өмнө та бүхэнд нийслэлийн 376 жилийн ойн баярын мэнд хүргэе. Нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, ажилласан салбартаа амжилт гаргаж буй та бүхэнд нийслэлчүүд, нийслэлийн удирдлагуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, талархал дэвшүүлье” гэлээ. Мөн өнөөдөр Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор Улаанбаатар дулаан сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Шугам хоолойны слесарь Цэрэндашийн Гомбодорж шагнагдлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …