Б.Барслхагва: “Brother Hood” бол нөхөрлөлийн үнэ цэнэ юм

12177564_10205368619556756_1005848866_o329168150201510291445Тайз дэлгэцийн уран бүтээлд хүч төрөн орж ирж байгаа залуусын нэгдэл болох BrotherHood гэх нэрийг мэдэхгүй хүн өнөөдөр ховор биз ээ. Тус нэгдлийн чансааг нийтэд таниулах анхны уран бүтээлээр ирэх сарын 06-нд бүх кино театруудаар нээлтээ хийх “Том толгойтын романс” нэртэй инээдмийн уран сайхны кино нэрлэгдээд буй.

Иймд тус нэгдлийн тараар “Хэцүү анги” ОАУСК-ний Дөлгөөний дүрээр эчнээ танигдсан жүжигчин Б.Батсайхан болон найруулагч Б.Барслхагва нартай ярилцлаа.

12179444_10205384185065884_1144531490_n453322250201510291501

BrotherHood гэж чухал ямар учиртай нэгдэл юм бэ? “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн агсан анх нэгдлийн санааг гаргасан гэж дуулсан юм байна?

BortherHood нэгдлийг анх үүсгэн байгуулах санааг манай “Шинэ үе” продакшны жүжигчин талийгаач Т.Билгүүн ах маань 2008 онд гаргасан. СУИС-ийг төгсч байсан, яг нэгэн үеийн найзууд нийлээд, нэгнийхээ уран бүтээлийг дэмжих, ажил үйлсэд нь дэм болох цаашлаад нийгэмд нөхөрлөлөөр дамжуулан эерэг зүйлсийг бий болгохын зорьсон юм.

– “Том толгойтын романс” уран сайхны кино танай нэгдлийн анхны уран бүтээл үү?

– Тийм. Манайхан 2014 онд албан ёсоор нэгдэж, “BrotherHood” нэгдлээ байгуулахаар үйл ажиллагааны чиг шугам дээрээ тохирч, зорилгоо тодорхой болгосон. Харин гишүүдийн хувьд  “Шинэ үе”, “Маск”, “Эмоци”, “Фантастик” продакшн, “F” студи, “Red Boy”, цаашлаад улс төр, бизнес гээд төрөл бүрийн салбарт ажилладаг залуучууд байдаг учраас илүү чөлөөтэй сэтгэдэг, тал бүрт хүчээ үзэх боломжтой гэж хэлж болно.

Гэхдээ нэгдлийн дийлэнх нь урлаг соёлын нөхдүүд байгаа учраас нийгэмд танигдахын тулд эхлээд урлагийн салбар тэр дундаа кино уран бүтээлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь энэ юм. Цаашдаа нийгэм рүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөөд байна. Он гаргаад тэр ажлууд руугаа ханцуй шамлан орох байх аа.

12170290_10205383570970532_931192683_n776591277201510291503

Нийгэм рүү чиглэсэн гэхээр ямар ажлууд байна вэ?

– Одоохондоо нууц хэвээрээ байг. Харин киноны тухайд бид сошиал ертөнцөөр 62 мянга гаруй хүнээс  хайр дурлал, инээдмийн төрлийн кино хийгээч ээ гэсэн хүсэлт хүлээж авсан. Энэ хүсэлтийнхээ дагуу нэгдэл маань хуралдаад хоёр жанрыг нэгтгэсэн кино хийхээр тохирч “Том толгойтын романс”-ынхаа санааг олж авсан юм.

-Танай нэгдлийн хувьд нийтдээ хэчнээн гишүүнтэй байна вэ? Цаашдаа ямар чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөөд байна вэ?

BrotherHood” нэгдлийн ТУЗ-ийн дарга Б.Барслхагва: Манай нэгдэл 37 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Түрүүн Можух /Б.Батсайхан/-ы  хэлсэнчлэн BrotherHood бол  нөхөрлөл дээр тогтдог нэгдэл. Тэгэхээр энэ нэгдэлд ямар нэг ажил, тамга тэмдэг гэхгүй, цагтаа ирсэнгүй, явсангүй гэсэн юм байхгүй.

Чин зүрхнээсээ нөхөрлөөд бүлэгт байгаа хүмүүстээ байгаа бүх зүйлээрээ дэмжиж тусална гэсэн ганцхан том зорилготой. BrotherHood бол ямар нэг уран бүтээлийн нэгдэл биш, ямар нэг бүлэглэл биш, зүгээр л нөхөрлөлийн үнэ цэнэ юм.

12170314_10205384184585872_1541071270_n619084439201510291501

Ялангуяа оюутан залуус, монголын ирээдүй болсон хүүхдүүд рүүгээ хандсан, зөв зүйл рүү уриалан дуудсан томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Өнөөгийн нийгэмд залуучууд нэгэндээ итгэхээ байчихсан, хариу нэхдэггүй тус гэж алга болсон байна. Үүнийг л нэгдлээрээ дамжуулж зогсоох, өөрсдөөрөө үлгэр дууриалал болох гэсэн юм.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Маргад

PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …