Нийтийн дууны, тэр тусмаа дуэть дууны ертөнцөд цахиур хагалж яваа Соёлын тэргүүний ажилтан дуучин, хөгжимчин Д.Амарсайхан нь оуютан ахуй цагтаа шаггүй атаман нэгэн байжээ. Тэрээр өдгөө эхнэр СТА Ж.Солонготой хамтарсан уран бүтээл хийж, “Хамтдаа жаргая”, “Ханьсах заяа”, “Хосоор жаргалтай” дуунуудыг ард түмэн дуулж хүргэсэн билээ. Д.Амарсайхан дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул юм. Тэрээр наймдугаар анги төгссөн тахлай банди морин дэл дээр давхиж яваад Соёлын дээд сургуульд элссэн байна. Тиймээс ангийнхнаасаа ах тэрээр үзсэн харсан зүйл, туулсан амьдрал өөр учраас бүх зүйл дээр илүүрхдэг байсан бололтой. Энэ тухай түүнээс асуувал “Ямар юмных нь атаман байхав дээ. Тухайн үед би хөдөө мал маллаж байгаад 20 гарчихсан хойноо оюутан болохгүй юу. Тэгэхээр арван хэдтэй хүүхдүүдээс санаагаараа илүүрхэлгүй яахав. Энэ бүгд нь намайг атаман харагдуулдаг байсан байх. Гэхдээ ч огт хөдөлгөөнгүй хүүхэд байгаагүй л дээ” хэмээн даруухан хариулсан юм.
эх сурвалж: unen.mn