Саяхан шинэ дуугаа гаргаж олон нийтийг шуугиулаад байгаа дуучин бол Аделе юм. Хэсэг хугацаанд урлагийн ажилаа түр зогсоогоод байсан тэрээр шинэ дуу болох “Hello” дуугаараа эргэн ирсэн билээ. Түүний дуу нь энэ сарын 22-нд цацагдаж эхэлсэн хэдий ч Vevo цахим хуудаснаа аль хэдийн 132 сая хүн үзээд амжсан байна. Түүний энэ рекорд нь дуучин Майлигийн рекордтой өрсөлдөн ялалт байгуулсан гэнэ. Тэдний дундах өрсөлдөөн Аделийн ялалтаар өндөрлөсөн бол Бритни Спирс Селине Дион нарын дунд ч мөн өрсөлдөөн үүсээд байгаа юм. Тэд хоёулаа Лас Вегаст зэрэг тоглолтоо хийхээр аль хэдийн товлосон бөгөөд тасалбар маш хурдтай зарагдаж дууссан байна. Мэдээж аль аль нь дэлхийд алдартай авьяаслаг дуучин эмэгтэйчүүд хэдий ч тэдний өрсөлдөөнд Селине ялсан гэх мэдээлэл байгаа юм. Америкийн алдарт дуучдын хооронд тулаанүргэлжилсээр л …..
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

