Толгойн өвдөлтийг эмгүй намдаах үр дүнтэй 10 арга

656Толгойн өвдөлт нь тархины судасны хэвийн үйл ажиллагааны хямрал болон мэдрэлийн системийн хэт ачааллаас үүдэлтэй байдаг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хүмүүсийн 85% – ийнх нь толгой байнга өвддөг бөгөөд өвдөлтийн 30 гаруй төрөл байдаг ажээ.

Толгой өвдөх шалтгаан олон ч урьдчилан сэргийлж чадаагүй тохиолдолд өвдөлтийг нь хэрхэн намдаах вэ? Уншигч танд гэж хэлэхэд яаран эм уух гэсний хэрэггүй. Харин мэдрэлийн эмч болон ургамал судлаач мэргэжилтнүүдийн өгч байгаа энгийн аргуудаас туршаад үзэхийг зөвлөе.

Ус

b8f623bbb63f4f6b0d26614a958bbf54

Хүмүүс толгойн өвдөлтийн хамгийн түгээмэл шалтгааныг шингэн дутагдсанаас болдог гэдгийг мэддэггүй. Тиймээс толгой өвдөх шинж тэмдэг илэрвэл дутагдсан шингэнээ нөхөж ус уухыг зөвлөе. Ингэхдээ нэг доор залгилалгүй өдрийн турш бага багаар балгаж уугаарай. Усандаа витаминлаг нэмэлт жимс ч хийсэн болно.

Мөсөн жин

f36fb37c4179ff611eaa6120a0da2c0d

Толгой өвдсөн үедээ духан дээрээ мөсөөр жин тавих нь тархины цусны эргэлтийг сайжруулж өвдөлтийг намдаана. Мөсөө нимгэн самбайнд боож 10 хүртэлх минут тавина. Ганц дух ч гэлтгүй өвдсөн хэсэгтээ эсвэл чамархай дээрээ ч гэсэн тавьж болно.

Бигнүүр

dark_green_bath_towels

Стрессээс болж өвдсөн толгой өвдөлтөнд халуун бигнүүрээр жин тавих нь сайн. Жингээ хүзүүн дээрээ 10-15 мин орчим бигнэнэ. Ингэснээр цусны эргэлт сайжирч толгойн өвдөлт намдахын зэрэгцээ алжаалыг тань тайлна. Хэрвээ хүчтэй өвддөг бол орой болгон хөлөө бүлээн усанд дүрж амрааж байгаарай.

Нимбэг

178614371152528198961688.55847496_articles_main_big

Нимбэг бол толгойн өвдөлтийг намдаах хамгийн хэрэгтэй хүнсний нэг юм. Нимбэг нь таныг тайвшруулахын зэрэгцээ бие махбодын хүчил шүлтийн тэнцвэрийг сэргээдэг. Нимбэгтэй бүлээн ус эсвэл цай нь хий хуралдсанаас болж өвдсөн толгойн өвдөлтөнд сайн ажээ.

Гааны навч

1334231729_1

Энэ нь тархийг тайвшруулж бас амраах үйлчилгээтэй. Ингэхдээ 1 халбага хатаасан гааны навчийг буцалсан усанд хийж 10 минут хандална. Дээрээс нь зөгийн бал нэмж уугаарай. Гааны навчны үнэр дотор муухайрч огиудас хүргэсэн толгойн өвдөлтийг сайн намдаадаг учраас навчаар нь дух, чамархай, эрүү болон хүзүүгээ массажлаарай.

Цагаан гаа

ginger_tea

Цагаан гаа нь үрэвсэл дардаг учраас толгойн өвдөлтийг намдааж тархины судсыг амрааж өгдөг. Мөн түүнчлэн тархийг пэмбийж хавагнахаас сэргийлэхийн зэрэгцээ байгалийн цэвэр нойрсуулагч болдог. Өдөрт хоёроос гурван удаа цагаан гаатай ус ууж байгаарай.

Алим

Apple cider vinegar in glass bottle and ripe fresh apples, on wooden table, on nature background

Алим болон алимны цуугаар толгойн өвдөлтийг намдаахаас гадна хүчил шүлтийнхээ тэнцвэрийг хадгалах боломжтой. Ногоо алим үнэртсэнээр таллаж өвдсөн толгойн өвдөлтийг намдаадаг. Хэрвээ өглөөдөө толгой чинь өвдөж сэрдэг бол бага зэрэг давс цацсан алим идээрэй. Дараа нь бага зэрэг бүлээн ус уух нь сайн гэнэ.

Харин алимны уксусыг буцламгай усанд 3-4 халбагыг хийж ууранд нь 10-15 мин утвал толгойн өвчин бас намддаг. Мөн түүнчлэн 2 халбага алимны цуу, нимбэг болон зөгийн балтай бүлээн ус уух ч гэсэн үр дүнтэй.

Синнамон

sugar-cinamon

Хүйтэнд даарч хөрснөөс болж өвдсөн толгойн өвдөлтөнд синнамон тустай. Толгойн өвдөлтийг нам дарахаас гадна тайвшруулдаг. Ингэхдээ синнамоноо нунтаглаж бага зэрэг устай холино. Тэгээд дух болон чамархай дээрээ тавьж 30 минут хэвтэнэ. Дараа нь бүлээн усаар угаагаарай.

Самар

MelpomeneПолезные свойства миндаля

Самарт агуулагддаг өвчин намдаах элементийн нөлөөгөөр толгойн өвдөлт 10- 5 минутын дотор намддаг гэнэ. Өдөрт 10-15 ширхэгийг идэх хэрэгтэй ба эмгүй эмчилгээний эрүүл сонголт гэж үздэг.

Бетель навч

f71e1a040d9b349045d0666f7f2e8c0a

Өвчин намдаагч анальгинтай адил үйлчилгээтэй энэ навчийг зажлах эсвэл дух болон чамархай дээрээ тавьсанаар толгойн өвдөлтийг намдааж болно. Ингэхдээ 30 минутаас хэтрэлгүй тавиарай.

Эцэст нь хэрэв таны толгой байнга өвддөг, толгой өвдөлтийн давтамж ихтэй, өвдөлт маш хүчтэй бол цаг алдалгүй мэдрэлийн эмчид хандах нь зүйтэй!

эх сурвалж: www.bunny.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …