Солонгосын алдарт Lee Joon Ki “Resident evil 6”-д тоглож байна. Өнгөрсөн амралтын өдөр тэрээр өөрийн Инстаграм хуудаснаа жүжигчин Иан Глентэй хамт авхуулсан зургаа нийтэлсэн юм. Кино зураг авалт өнгөрсөн 8-р сард эхэлсэн ба амжилттай явж байгаа гэнэ. Энэхүү киноны өмнөх 5 цуврал нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Төгсгөлийн анги болох “Resident evil 6”-д алдарт жүжигчид болох Milla Jovovich, Wentworth Miller, Ali Larter, Sean Roberts, William Levy, Iain Glen, Fraser James нар тоглож байгаа бөгөөд Солонгосын жүжигчин Lee Joon Ki мөн дүр бүтээж байгаа аж. Өмнө нь Холливудын кинонд Солонгос жүжигчидээс Rain, И Бён Хён нар тоглож байсан ба дараагийн залгамж нь жүжигчин Lee Joon Ki гэнэ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
