Таныг уйлахад эрчүүд юу боддог вэ?

downloadМиний мэдэх нэгэн дуун дээр “Чамайг уйлахад би юу хийх ёстой вэ? надад туслаач” гэсэн үг гардаг. Бид бүгд үе үе уйлдаг. Харин та нэг ч удаа болтгугай би яагаад уйлдаг талаар, мөн уйлна гэдэг юу гэсэн үг болохыг бодож байсан уу?
Бүх цаг үед эмэгтэй хүний нулимс нь – эмэгтэй хүний өөрийн хүсэж буй зүйлээ авахад тусладаг маш хүчтэй зэвсэг хэмээн тодорхойлогдсоор ирж. Гэхдээ надад нэг асуулт байна. Яагаад зарим эрчүүд эмэгтэй хүнийг уйлж байхад үнэхээр аймшигтай зан авир гаргадаг юм бол? Жишээ нь зугатах ч юм уу…
Та яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл үнэндээ залуус эмэгтэй хүнийг уйлах үед айдаг юм. Зүгээр л тэд тэр эмэгтэйг яагаад уйлж байгааг, бас яаж туслахаа мэддэггүй. Эхлээд тэдэнд энэ асуултууд гарч ирнэ, дараа нь энэ асуултууд түүнийг сандаргаж эхэлдэг байх нь.
Уйлах шалтгаан маш их байдаг, үүнтэй эвлэрэх хэрэгтэй! Хайрын тухай сайхан кино, гутлын өсгий хугарах агшин, бусдын хов жив, жин нэмснээ харах үе, угаалгын машин чинь таны хайртай цамцыг урсан байхыг харах мөн тохуурхал гээд энэ бүгд таныг уйлуулж чадна.
Таны хайрт залуу чинь таны уйлахыг анх хараад маш их шаналдаг. Тэр таныг уйлуулахгүйн төлөө юуг ч хийхэд бэлэн байдалд ордог. Бүх тулаанд орж, бүх зүйлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн. Магадгүй өөрийгөө золиослоход ч бэлэн.
Цаашид бол хэрэг өөр болдог. Таныг дахин дахин уйлахад залуу юу гэж бодох бол?
 Тэр дотроо “Түүнд юу болсон юм бол? Эсвэл бүх зүйл тийм муу байгаа хэрэг үү?” гэж боддог болно. Ямар ч тохиолдолд тэр эхлээд нервтэнэ, дараа нь уурлаж эхэлнэ. Хэзээ нэгэн цагт энэ нь маш тааламжгүй үр дүнд хүргэх нь мэдээж.
Цаг өнгөрөх тусам таны зөв гэж боддог үйлдлүүд буруу эргэлт хийж байдаг. Жишээ нь та уйлж байхдаа түүний өөдөөс хараад “Би зүгээрээ, надад юу ч хэрэггүй” гэсэн өгүүлбэр чинь түүнд яг л үхэрт улаан туг үзүүлсэн юм шиг их уурлуулах болно.
Бүгдэнд нь уйлж болохгүй гэж хэлж байгаа юм биш шүү. Мэдээж уйлах хэрэгтэй. Учир нь нулимс бол сэтгэл санаа засахад, стрессээс гарахад тусладаг. Гэхдээ та өөрийн биеийн тал хүнээ сайн сонсож ойлгох хэрэгтэй. Юм бүгдийг нулимсаар шийдэхгүй шүү, бүсгүй минь. Та хүчтэй байх ёстой.
Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …