АНУ-ын ажлын байруудад хийсэн саяхны судалгаагаар хүмүүсийн 70 хувь нь ажил дээрээ уйтгартай, гунигтай байдаг гэжээ. Гэхдээ бид ийм байх албагүй шүү дээ. Тэгвэл өдөр бүр дараах 10 зүйлийг хийж, ажлаасаа баяр баясгаланг мэдэрч болно.
1. Ажигла
Ажил дээрээ бага ч боловч хөгжилтэй байх нэг арга бол хүмүүсийг ажиглаж, тэднийг юу урамшуулж, яагаад аливаа зүйлсийг хийдэг болохыг нь бодох юм. Эрүүл сониуч байдлыг бий болго. Тэгвэл та хэзээ ч уйдахгүй.
2. Илүү ухаантай ярь
Бодлогогүй ярих нь илүү их асуудал, саад бэрхшээлийг авчирдаг. Ярихаасаа өмнө бодох нь эргэлзээг арилгаж, тухайн өдрөө илүү баяр баясгалантай байхад тусална.
3. Сайн эзэмш
Хэрэв та ажил хийж л байгаа бол үнэ цэнэтэй зүйл хийж байна гэсэн үг. Тиймээс түүнийг сайн сурч эзэмш. Ур чадвараа илүү сайжруул. Тэдгээрийг сайн хийж сурвал танд илүү таатай байх болно.
4. Гүнзгий амьсгал авч бай
Гүнзгий амьсгал авч байхгүй бол тархи хүчилтөрөгчөөр дутагдаж, сэтгэл гутрал, санаа зовнилыг бий болгодог. Тиймээс гүнзгий амьсгал авч байх нь амар тайван байдлыг авчрах болно.
5. Яаралгүй ид
Идэх гэдэг бол амьдралын хамгийн сайхан зүйл. Хэрэггүй хоол хүнс ходоод руугаа чулуудахын оронд танд сайн нөлөө үзүүлэх шилдэг хоол хүнсийг сонгож хэрэглэ.
6. Урьдчилж хар
Хэрэв тэдэнд таныг урагш ахиулах зүйл байгаа бол зорилго таныг идэвхжүүлнэ гэсэн үг. Зорилгодоо илүү эрчимтэй сэтгэл хөдлөлтэйгөөр ханд. Тэгвэл зорилгоо биелүүлж чадна.
7. Инээмсэглэж бай
Хүн бүр аз жаргалтай үедээ инээмслэглэдэг гэдгийг мэддэг боловч цөөхөн хүмүүс үүнийг бодит байдлаар ашигладаг. Инээж байх нь өөрөө таныг аз жаргалтай болгоно.
8. Илүү хурдан шийд
Шийдвэргүй байдал гэдэг бол ажлын байран дээр байдаг таагүй зүйл гэж хэлж болно. Хожимдсон хойно нь зөв шийдвэр гаргаснаас буруу ч гэсэн шийдвэрээ одоо гаргах нь чухал.
9. Амархан уучилж бай
Хүмүүс бол хүмүүс. Тиймээс тэд байгууллагыг бүрдүүлдэг. Бусдын эсрэг атаа жөтөөг хадгалаад байвал та л өөрийгөө аз жаргалгүй болгож байна гэсэн үг. Тиймээс атаа жөтөөг өөрөөсөө гарга.
10. Талархаж бай
“Ухамсартай үйлдэл хийхээс хэзээ ч бүү татгалз” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл та ямар ч үед үүнийг хийж чадвал өдрийг сайхан өнгөрүүлж чадна.
эх сурвалж: zaluu.com