Хэт даврагчид 12 хүүхэд цаазаллаа

1446528704563846c03ffe3Хэт даврагч “Исламын улс” бүлэглэл Иракийн Мосул хот дахь сургуулилтын хуарангаас зугтахыг оролдсон 12 хүүхдийг цаазалсан байна. Мосул хотын зүүн захад орших аль-Салам сургуулилтын хуарангаас 12 хүүхэд зугтсаныг баривчилж, цаазалжээ. Үүний зэрэгцээ Туркийн зүүн өмнөд хэсгийн Шанлыурфа мужид Сирийн хоёр сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг “Исламын улс” бүлэглэл үйлдсэн байж болзошгүй байна. Сирийн “Аян Ватан” сонины орлогч эрхлэгч Ибрагим Абдулхадир, сурвалжлагч Фирза Хамди нарын толгойгүй цогцсыг түрээсийн өрөөнөөс нь олжээ. Тэд хоёул “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Ракка хотоос зугтаж ирсэн гэж Туркийн мэдээллийн агентлагт мэдээлсэн байдаг.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …