УИХ-ын гишүүн Х.Баттулга: Би багийн нөхдөө, хамт ажиллаж байсан нөхдөө өмгөөлж, хамгаалах ёстой

527-1398682849battulgaЗам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд буй байгаа. Энэ хэрэгтэй холбоотойгоор  улс төрчдийн үзэл бодол дэлгэгдсээр…

Улсын Их Хурлын гишүүн: Х.Баттулга

“Б.Батзаяа бол зарчимтай хүн. А.Гансүх бол хуульч хүн. Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Гэвч мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу”

“Дайрсан юм байхгүй ээ. Бодит байдлыг л ярьсан. Цагдаагийн даргыг хэн томилдог юм бэ, Ерөнхий сайд. Тэр утгаар нь хэрвээ иймэрхүү байдлаар ажиллах гэж байгаа бол асуудлыг өөрөөр ярина шүү л гэсэн. Би багийн нөхдөө, хамт ажиллаж байсан нөхдөө өмгөөлж, хамгаалах ёстой”

“Миний судалсан гэх юм уу, сонссоноор А.Гансүх Зам тээврийн сайд байхад бондын мөнгөнөөс 400 саяыг шийдвэрлэж, 200 саяыг нь авч компаниуд нь ажлаа хийсэн гэдэг юм. Засаг, АН-ын бүлэг дээр ч тэгж танилцуулдаг байсан. Ажил хариуцсан хүмүүсийнх нь тийм ярилцлагыг уншиж байсан. Одоо ажил хийсэн компаниудыг цагдан хориод шалгаж байх шиг байна. Шалгалтын дүнд хэн, юу хийсэн нь гарч, нотлогдоод ирнэ биз. Хардаад, сэрдээд байгаа хүмүүс газар дээр нь очоод үзэх хэрэгтэй. Очсон хүмүүс “энд ажил хийсэн юм уу” гэж асуудаггүй л юм билээ. Хуулийнхан ч гэсэн газар дээр нь очоод үзэх хэрэгтэй хэмээн өөрийнхөө байр суурыг илэрхийллээ.

727182c17575bf2ba45f951ac8883099original

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …