Венец маск үрчлээг тэнийлгэж, арьсыг толигор, чанга болгоно

Венец маск бэлдэхийн тулд эхлээд 1 хоолны халбага крахмалыг 100 мл хүйтэн усанд найруулж, дээр нь мөн ийм хэмжээний час халуун ус нэмнэ. Ингээд өтгөртөл чанаад гал дээрээс аваарай.

Одоо дээр нь 5 хоолны халбага луувангийн шинэ шүүс, 1 хоолны халбага цөцгий хийж хутгана.
Энэ бүхнээ сайтар хольсны дараа нүүр, хүзүүгээ цэвэрлээд түрхээрэй. 25 минутын дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй.
Венец маскийг 7 хоногт 2-3 удаа хэрэглэж болно. Хэрэв та чухал хүлээн авалт, үдэшлэг дээр сайхан харагдахыг хүсвэл энэ маскийг 3 хоног дараалан тавиарай. Нүүр, хүзүүний үрчлээ тэнийж, арьс тань толийн чангарч, сайхан гэрэлтэх болно.
PicMonkey-Collage-Small

 

Санал болгох мэдээ

“Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Эдийн засаг, хөгжлийн яам …