Сүүлийн жилүүдэд хуурамч мөнгөтэй холбоотой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад олон бүртгэгджээ. Одоогоос хэдэн сарын өмнө “Хуурамч мөнгө байж магадгүй” гэж бодсон иргэд холбогдох байгууллагад мөнгөө авчирч үзүүлж байгаа талаар албаны хүн хэлж байсан. Энэ сайн хэрэг ч тэдгээр мөнгөний зарим нь ашиглалтын журам зөрчсөн /банкны хэллэгээр/ болох нь шалгалтаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл хэт үрчийсэн, хэт угаасан үед мөнгөний нууцлалууд нь алга болсон тохиолдолд ашиглалтын журам зөрчсөнгэж ойлгож болно.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэдээлснээр, одоогийн байдлаар нийт 20 орчим сая төгрөгийг гүйлгээнээс шахаж, хураан аваад байгаа ч, хурааж авсан мөнгөнөөс гадна гадуур гүйлгээнд хуурамч мөнгөнүүд эргэлдсээр байх магадлал өндөр байна. Энэ хэрэгт холбогдсон 6-7 этгээд байцаалтанд ороод байна.Иргэн та хуурамч болон жинхэнэ мөнгөн тэмдэгтийг ингэж ялгаарай.
хуурамч мөнгөн тэмдэгт