Жилийн дөрвөн улиралд Нийслэлд цэвэрлэх байгууламжийн өмхий, самхай ханхалдаг Орбит, Таван шар орчмынхон энэ үнэрт бүүр дасал болчихсон байх. Тэгвэл Нийслэлд ганцхан байдаг Төв цэвэрлэх байгууламж хүнээр яривал олон хүүхэдтэй өрх толгойлсон, амьдрал тарчигхан эмэгтэй шиг хүндхэн байдалд ороод удаж байгаа билээ.1,2 сая гаруй хүн амтай, дэлхийн их хотуудын түвшингийн хаана ч хүрэхгүй манай Нийслэлд ачааллыг дагаад араас нь хийх олон ажлууд ундарсаар байгаагийн нэг нь цэвэрлэх байгууламжийн асуудал мөнөөс мөн. Сүүлийн 20 жилд Улаанбаатарын хүн ам бараг 50 хувь нэмэгдсэн ч бохирыг цэвэршүүлэх төв цэвэрлэх байгууламж нь цорын ганц хэвээрээ. Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж, техник технологи зэрэг нь хотын өсөн нэмэгдэж байгаа хэрэглээнээс хол хоцорч, өнөөдөр ахуйн хэрэглээний өтгөн, шингэн бохирыг хоцрогдсон технологиор цэвэршүүлсэн нэртэй дамжуулан өтгөн, шингэнээр нь ялган гаргаж жил өдрийг өнгөрөөсөөр байгаа билээ. Өнөөдөр
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон бусад албаны хүмүүс нийслэлийн мэргэжилтэнүүд УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллаж байна. Арайл өмхий байна уу даа эрхэм ноёд оо.
Санал болгох мэдээ
Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна
“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …