Хаана ямар цүнх барих ёстойг мэдэх үү бүсүйчүүдээ. Гарын 5 хуруунд багтах цүнхэн дотроо л эргэлдээд аль эсвэл гарт таарсан цүнхээ л шүүрээд гардаг уу! Энэ бол маш буруу зүйл. Эмэгтэй хүний хамгийн чухал хэрэглээний зүйл бол цүнх юм. Ингээд та бүхний мэдэх ёстой доорх зөвлөгөөг хүргэж байна.
Цүнх бол эмэгтэй хүний хувьд хамгийн чухал хэрэгцээтэй зүйл байдаг. Цүнхээ сонгохдоо өмсөж буй хувцас, гуталтай янз маяг, өнгө зүсийг зохицуулах нь зүйтэй.
Цүнх, гутал, бүс цаашилбал цагны оосор, бээлий нь өнгө болон материал ойролцоо байх нь хамгийн шилдэг бөгөөд дэгжин зохицол байдаг.
Эмэгтэй хүн хурал, цуглаан, хүндэтгэл ёслолын ажиллагаанд цүнхгүй байх нь өөртөө итгэлтэй ажил хэрэгч байдлыг илтгэх тал бий. Дашрамд сануулахад эмэгтэй хүн шаардлагатай үед эрчүүдээс ямар ч туслалцаа авч болох боловч цүнхээ бариулж явах нь тун зохимжгүй явдал юм.
Өдөр тутмын хэрэгцээнд дунд зэргийн багтаамжтай, бөх эдээр хийсэн шир, арьс гэх мэт, даруу өнгө хийцтэй цүнх сонгох нь зүйтэй.
Харин толигор материалаар хийсэн хар өнгөтэй цүнх ямар ч өнгийн хувцсанд зохидог байна. Гоёлын даашинз, хослол дээр жижигхэн, нарийхан оосортой, торгон савхи болон хиймэл эдээр хийсэн гинж, зүүлт, чимэг гоёлтой, чамин хийцтэй цүнх барьдаг. Мөн үнэт ангийн арьс, илэг торго, сатин, атлас, хилэн зэрэг даавуугаар хийсэн цүнх байж болно.
Театр, үдэшлэг, цэнгүүн, бүжигт орох үед оосор, мөрөвчгүй, жижиг, хавтгай цүнх барих нь зохимжтой.
эх сурвалж: emegteichuud.mn