Г.Шийлэгдамбын аав Н.Ганхуяг:Миний хүү авилага авах хүн биш

c4ca4238a0b923820dcc509a6f75849b

Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамбын аав н.Ганхуягтай холбогдож, зарим зүйлийг тодрууллаа.

Хүүг тань ажлаа хийж байхад нь баривчлан саатууллаа. Эрүүл мэндийн салбар эзэнгүйдэж үлдлээ гэх хүн олон байна. Таны бодлыг сонсъё?

-Хэцүү байна, хүү минь. Цус харвачих гээд. Нүднээс нулимс гараад. Ах нь хөдөө байсан юм. Миний хувьд тодорхой мэдэж байгаа зүйл алга.

-Таны хүүг МАХН-ыг Засгийн газраас гаргаж, Засгийн газрыг унагах гэсэн үйлдлийн золиос болчихлоо гэлцэж байна?

-Тийм зохион байгуулалттай айхтар юм болж байгаа юм уу бүү мэд ээ, хүү минь. Цаагуураа Энхбаяр даргатай холбоотой ч гэж ярьж байна. Сонгуулийн л асуудалтай холбоотой байх гэж бодож сууна.

-Та хүүгээ хоригдсон талаарх мэдээллийг хэдийд авав?

-Урьд шөнө дууллаа. Би өмнө нь осолд ороод бие жаахан тааруу байгаа юм. Энэ мэдээллийг сонсоод эм тариа болоод, цус харвачих гээд хэцүүхэн л байна. Миний хүү Шийлэгдамбын дүү Шийлэгбат утсаар яриад хэлсэн. Шөнийн 02 цагт сонсоод, наашаа давхисаар, өглөө 8 цагт хотод ирлээ. Бөөн айдас хүйдэстэй. Ямар ч хэцүү цаг үе вэ дээ. Аав хүн ч хэцүү юм даа, хүү минь. Хий санаа зовохоос цаашгүй л байна. Эцэг хүний хувьд хүүгээ өрөвдөж л сууна даа. Та бүхэнд санаа тавьсанд баярлалаа.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …