А.Сүхбат аваргын сувд шиг ганц охин

1990-ээд оны сүүлээр Бөхийн хорхойтнуудыг суудал дээр нь өндөлзүүлсэн хурц барилдаантай залуу бөх гарч ирсэн нь ирээдүйн Даян аварга А.Сүхбат байв. Түүнийг Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр ирснээс хойш үзэгчдийн суудал битүүрч, чухам л Монгол бөхийн өргөөг нураах шахам хашгирч, алгаа хорстол ташдаг байсан цаг саяхан. Уран мэх, хурд, хүчтэй залуу бөх А.Сүхбат хэдхэн жил барилдаад л Даян аварга цол хүртсэн нь  гайхамшигтай. Гэвч ид барилдах насан дээрээ зодог тайлж зүлэг ногоон дэвжээгээ орхисон тэрээр чамгүй бизнесмэн. Тэрээр одоо Н.Гарамханд гэх өөрөөсөө 21 насаар дүү бүсгүйтэй хамтран амьдарч хоёр хүүхдийн аав болоод байгаа юм. Аварга маань гурван эхнэрийн нүүр үзэж таван хүүхэдтэй билээ. Энэ удаа аварга өөрийн ганц охиноо олонд дэлгэв. Түүний хүүхдүүд мөн л аавыгаа дуурайж бөхийн айлруу орсон. Чамгүй амжилт гаргаад байгаа. Харин сувд шиг ганц охин нь нуруу туруу сайтай, зүс царайтай охин байна. Н.Гарамхандтай үе гэнэ лээ. Аваргийнхаа гэр бүлд аз жаргал хүсье.

8d825770-1880-46f0-9728-fe37960c64f3 (1)

12002259_1500313666957662_7802293117552016687_n 12038104_1654087351499761_3140087130104971251_n 12074802_1655311374710692_5792249806491306069_n 12189708_1521156778206684_2763024713168626629_n 562682251b1bb9931840811

12189708_1521156778206684_2763024713168626629_n

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …