Өмнөд Америкийн Венесуэл улсын нэгэн загвар өмсөгч өөрийн хийсэн үйлдлээрээ интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаж эхэлжээ. Альеро Авендаро хэмээх 25 настай энэ эмэгтэй хоногийн 23 цагт нь бэлхүүсэвч буюу корсет зүүсээр зургаан жилийн турш энэ үйлдлээ тасралтгүй хийжээ. Ингэснээр түүний бэлхүүс 50,8 см болсон байна. Эмч нар түүнийн эрүүл мэндэд анхаарал тавьж энэ үйлдлийг нь хориглож байсан ч хүний хувийн асуудлыг яалтай ч билээ. Альеро Авендаро энэ байдалдаа харин ч сэтгэл ханамжтай байдаг ба тасрах шахсан түүний бэлхүүсний зураг интернэтээр тарж эхэлсэн байна.