Цагдаагийн байгууллагаас үйлдвэрийн бус аргаар галт зэвсгийн сумыг олон тоогоор хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ. Хэд хэдэн газар явуулсан нэгжлэгийн үеэр байлдааны зориулалттай галт зэвсэг болон 14 ширхэг ангийн буу, галт зэвсэг, сум угсарагч багаж, төрөл бүрийн сум угсрах зориулалт бүхий багажны хошуу, хонгио 2000 ширхэг, сумны хошуу 1900 ширхэг, тэслэгч бялт 5000 ширхэг, их хэмжээний дарь олон тооны сум хураан авсан байна. Мөн хууль бусаар бууны хэлбэр, загвар зориулалт өөрчлөх, гол төмрийн калибрыг өөрчлөх, өөр буунд угсрах хууль бус үйл ажиллагааг ч явуулж байсан гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ. Гэмт этгээдүүд эд зүйлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг байжээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 185 дугаар зүйл, 188 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Зохион байгуулалттай тэмцэх хэлтэст шалгаж байна.
Н.Чимэг