Өнгөрсөн 17-ны өдөр Удирдлагын академийн ойролцоох, МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрийг АТГ-ын байцаагчид нэгжиж, нэг хайрцаг бичиг баримт битүүмжлэн хурааж авсан билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар Н.Энхбаяр даргадаа үнэнчээ харуулан гэрт нь хүрэлцэн ирж дотогш нэвтрэн орохоор хамгаалагч цагдаа нартай бяцхан тэмцэл өрнүүлсэн юм. З.Баянсэлэнгэ гишүүнээс ялимгүй хоцорч ирсэн О.Баасанхүү гишүүн хэзээний хэнэггүйхэн зангаараа даргынхаа гэрээс холгүй машинаасаа бууж явган алхсаар гэрийнх нь үүдэнд ирсэн. Тэр үед Н.Энхбаяр даргын гэрийн үүдийг сахиж байсан цагдаа дотогш нэвтрэхээр шулуухан дайрсан О.Баасанхүү гишүүнийг “Та хаана ажилладаг хэн гээч хүн бэ. Бичиг баримтаа шалгуулна уу” хэмээхэд нүүр нь бага зэрэг улайсан О.Баасанхүү гишүүн “УИХ-ын гишүүнээ таньж байх нь өөрийн тань үүрэг. Би УИХ-ын гишүүн О.Баасанхүү гэдэг хүн байна. Та яасан хариуцлагагүй цагдаа вэ” гэхэд өнөөх цагдаа нь түүний үгийг сүйдтэй тоосон ч үгүй, хөөрхий О.Баасанхүү гишүүн тэнд цугларагсдаас ичсэндээ дахиж олон үг ч хэлж чадалгүй бушуухан холдон явсан юм. Ер нь эрхэм гишүүд минь хариуцлагагүй, хэнэггүй хүмүүст танигдахын тулд болж л өгвөл телевизээр ахиухан шиг гарч байхад гэмгүй юм байна шүү.
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …