Өршөөлийн тухай хууль эцэслэн батлагдаж, хэрэгжиж эхэлсэн билээ. Өршөөлийн хуулийн хэрэгжилтээр 2500 гаруй хоригдлыг суллаж, эрх чөлөөтэй боллоо.Суллах үйл ажиллагаа өнөөдрөөр дуусгавар болно. Ялтануудыг нэгдсэн журмаар Зайсан дахь Хорих 401 дүгээр анид авчран суллаж, хөдөө орон нутгийн ялтнуудыг орон нутагт нь тээвэрлэн хүргэх юм. Хоригдлууд суллагдаж байгаатай холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байхыг албаны хүмүүс анхаарууллаа. Онцын чухал ажилгүй бол орой үдшийн цагаар гадуур гарахгүй байхыг санууллаа. Түүнчлэн Дархан хотын удирдлагууд энэ сарын 17 хүртэл архи, тамхи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон байна.
эх сурвалж: shuurhai.mn