
Тэрбээр улсад болон хоршоодын хохирогч нарт нийт 237 сая төгрөгийн хохирол учруулсан байсан бөгөөд хохирлоо ял эдэлж байх хугацаандаа бүрэн барагдуулсан юм байна. Хорих 421 дүгээр ангид гурван жил хүмүүжих хугацаандаа тэрбээр хөдөлмөр эрхэлж байгаад 5,7 сая төгрөгийн төлбөр барагдуулсан байна. Тус ангид хоригдож байгаа ялтнуудын хувьд хүмүүжиж байх хугацаандаа ажил хийж цалинтай болох, түүгээрээ учруулсан хохирлоо барагдуулах боломж байдаг гэнэ.