Турк улсын Анталия хотноо зохиогдсон Олон улсын “Little miss world-2015” тэмцээн 2015 оны 9-р сарын 27-ноос 10-р сарын 3-ны өдрүүдэд болж өнгөрчээ. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагч зургаан настай Мандах овогтой Гэрэлтэх тэргүүлж алмаз шигтгээтэй титмийн эзэн болжээ. Мөн улсаа төлөөлөн оролцсон 6в ангийн сурагч 10 настай Батзориг овогтой Одмаа “Little miss world-2015” тэмцээний “Best Dancer of the World 2015” номинацын эзэн болсон байна.