Жүжигчин Г.Нарансолонгийн төгс өөрчлөлтийн нууц

Хошин урлагийн хамгийн отгон продакшны жүжигчин Г.Нарансолонго ойрд эрс өөрчлөгдөөд улам үзэсгэлэнтэй болоод байгаа гэж хүмүүс шуугих боллоо. Тэрээр өдөр ирэх тусам улам л залуужин яг л жаахан охин шиг төрхтэй болоод байгаа юм. Түүнийг Тэмкагаас өөр нэг сайхан залуугаас эрч хүч аван ийнхүү эрс өөрчлөгдөөд байгаа гэсэн бор шувуу нисэх болж. Урлагийнхан ажлын ачаалал ихтэй байдаг ч тэрхүү эрч хүчээ хаанаас сэлбээд байгааг нь сонирхох олны дунд “Синдерелла” гэх нэртэй нууц ноёнтон байгаа гэх сураг ч чих дэлсэв. Харин түүний гоо сайхны энэхүү гайхалтай өөрчлөлтийг “Синдерелла” гэх нууц ноёнтон биш мэргэжлийн арьс гоо заслын эмнэлгийнхэн олгожээ. Тэрээр тус эмнэлгийн 2015 оны нүүр царай болон энэхүү гайхалтай үр дүнг мэдрээд эхэлсэн гэнэ шүү бүсгүйчүүд ээ. Олны өмнө байнга л ил байдаг Нарансолонгын төгс өөрчлөлт ийнхүү бүсгүйчүүдийн гярхай нүдэнд хэдийнээ тусчээ. Ингээд түүний өмнөх болон одоогийн зурагнуудаас сонирхуулъя.

12204630_409091799298358_1935707621_n_1 12208200_409091802631691_583419987_n 12226458_409091805965024_213093287_n 12208150_409091795965025_1858837036_n

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …