МАХН-д залуус нэгдсээр л

83f16247c3e6f573big
Өнгөрсөн амралтын өдөр МАХН 40 орчим гишүүдээр хүрээгээ тэллээ. Хэдийгээр амралтын өдөр байсан ч МАХН-д гишүүнээр элсэхээр цаг зав гарган ирсэн эдгээр гишүүдийн олонх нь залуус байсан юм. Тэд өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлалдаа тулгуурлан эл сонголтыг хийсэн гэдгээ хэлж байв. Мөн улс төрийн хэлмэгдүүлэлт өрнөж, намын Ерөнхий нарийн бичгийг хэлмэгдүүлсэнд харамсч байгаагаа илэрхийлж, шударга үнэн ялна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийллээ.  Тэднийг МАХН-ын удирдлагууд хүлээн авч батлахыг нь гардуулав. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “МАХН бол улс төрийн нөлөө бүхий хүчин. Хэдийгээр одоогийн улс төрийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч та бүхний МАХН-ыг гэсэн итгэл хэвээр байгаад баяртай байна. Та бүхний хийсэн сонголт бол шударга ёсны төлөөх чин сэтгэлийн сонголт гэдэгт эргэлзэхгүй байна” гэдгийг онцлон тэмдэглэв.  Өмнө 10 дугаар сарын 20-нд болсон Ардчилсан хувьсгалт сонголтын өдрийг тохилдуулан МАХН-аас зохион байгуулсан арга хэмжээний үеэр тус нам 3000 гаруй хүнээр гишүүнийхээ тоог нэмсэн. Тэр дунд урлаг соёл, шинжлэх ухаан, батлан хамгаалахын нэр хүнд бүхий төлөөллүүд байсны зэрэгцээ МАН-аас гишүүнчлэлээ сэргээсэн цөөнгүй гишүүд байсан юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …