Оросын Санкт-Петербургийн зарим клуб шүршүүртээ нууц камер байрлуулан охид, бүсгүйчүүдийг зургийг авч, видео бичлэг хийн интернэтэд тавьдаг нь илэрлээ.
Мэдээж, фитнесээр хичээллэхээр ирэгсэд энэ талаар мэддэггүй байсан аж. Ийнхүү хэдэн арав, хэдэн зуун эмэгтэй өөрсдөө ч мэдэлгүй порно сайтуудын од болжээ. Зарим нь “од” гоолиг сайхан бие галбиртай бол дөнгөж спортоор хичээллэж эхлэгсэд ч зөндөө. Ийм видео бичлэг порно сайтуудад их эрэлттэй байдаг юм байна. Ямар ч гэсэн 1500 гаруй хүн татаж авсан харагдана. Төлбөртэй сайт сард 10 доллар бөгөөд мөн дээрх бичлэгүүдтэй үнэ төлбөргүй танилцах хувилбар ч бий. Шүршүүрийн өрөөний байдал, тохижилт зэргээр нь Петербургийн хоёр ч фитнес клуб болохыг олж тогтоожээ. Мөн бүсгүйчүүдийн бугуйд байгаа зүүлтэн дээр байгууллагын нэр харагдах аж. Дээрх зураг, бичлэгүүд өнгөрсөн оных гэнэ. Нүцгэн бичлэгийг тавьсан порно сайтууд Прага хотод бүртгэлтэй аж. Харин сайтын эзэд “Энэ бол зориуд авсан кино, порно жүжигчид тоглосон” гэж мэдэгдлээ. Гэхдээ шинжээчид “Нууц камерыг шампуний хоосон сав дотор, эсвэл хананд нүх гаргаад байрлуулсан. Хүмүүс нүцгэн зургийг нь авч байгааг мэдээгүй” гэж баталж байна. Дээрх зурганд үзүүлсэн шиг тохижилттой фитнес клубын эзэн “Манайх биш. Энд хэн ч, юуны ч зураг авдаггүй. Манай үйлчлүүлэгчид хэзээ ч ямар ч гомдол гаргаж байгаагүй. Шүршүүрт, хувцас солих өрөөнд ч камер байхгүй. Тэгээд ч хэн нэгэн манайхыг “гол гаргасан байх”, энэ бугуйвчийг гадуур чөлөөтэй зардаг” гэж өөрийгөө зөвтгөж байна.