Эрэгтэй хүний бэлэг эрхтний гэмтлүүд нь санаанд оромгүй олон янз байдаг. Бэлэг эрхтний хөвчний урагдалт болон сэтрэл, бэлиг эрхтний зүсэгдсэн, хатгагдсан ба хазагдсан шарх, толгойн няцралт, арьсан доорх хөндий биетийн урагдал, эрхтний мултралт, хавчигдал, хуухнагын гэмтэл, төмсөгний мушгиралт г.м. олон.
Бэлэг эрхтний гэмтэл нь ихэвчлэн тээрхий, толгой, хөндийт биений хэсэгт тохиолддог боловч хуухнагын гэмтэлтэй хавсарч болно.
Хамгийн хачирхалтай нь бэлэг эрхтний гэмтлийг насанд хүрэгчид хамгийн их авдаг.
Шалтгаан
Бэлэг эрхтэнийхээ арьсыг өмдний цахилгаанд хавчуулах тохиолдол хамгийн элбэг гардаг. Ийм тохиолдолд шарх нь жижиг байв ч өвдөлт их байдаг. Түгжээг татахдаа шархыг хэт хөндөхгүйн тулд цахилгааныг өөрөө онгойхоор бодож тайрах нь зүйтэй.
Шодойн гэмтлийн өөр нэгэн шалтгаан бол хэт их үрэлт юм. Энэ нь хэт тачаангуй, эсвэл бэлгийн амьдралд дөнгөж хөл тавьж байгаа эрчүүдэд тохиолддог. Эхний тохиолдолд арьсны харьцангуй гүн гэмтэл давамгайлдаг бөгөөд эдгэрсний дараа нь сорви үлддэг. Харин удаах тохиолдолд тээрхийн шамрааны нугалааны урагдал голчилдог. Төрөлхийн богино хөвчтэй хүнд бэлгийн хавьтлын үед хөвч сэтэрч, урагдал үүсч, өвдөлт өгч цус гардаг.
Бэлэг эрхтний гэмтэлийн маш өвөрмөц гэж болохоор төрөл нь хавчигдах гэмтэл юм. Тухайлбал, эрхтнийг төмөр утас болон оосроор ороох, цагираг хэлбэрийн хэрэгсэлийг углах г.м. Хүүхдүүдэд томоогүй зангаас болж ийм гэмтэл авдаг бол насанд хүрэгчид гар хангалга -ар авах мэдрэмжээ хүчтэй болгох, хөвчрөлтийг удаан болгох, эсвэл шээс задгайрлын үед шээсийг тогтоох зэргээс гол төлөв үүдсэн байдаг. Ийм гэмтэл авсан үед эрхтний венийн цус бүлэнтэх бөглөрөл байдаг.
Мөн онцгой азгүй тохиолдолд эрхтний хугарал гарах аюултай. Энэ нь бэлгийн хавьтлын үед эрхтэн нь үтрээнд оролгүй гуя эсвэл эмэгтэйн аарцгын яс руу хүчтэй цохигдсоноос болж үүсдэг. Энэ үед юм хугарч буй мэт чимээ гарч, эрхтэн хөх, эсвэл хар туяатай болдог.
Эрхтний мултрал нь хөвчрөлтийн үед хугаралтай адил нөхцөлд үүсч болно. Эрхтнийг аарцаг ястай бэхлэгч холбоос тасарснаас болж мултарна. Энэ үед эрхтний хөндийт бие нь хярзан, хуухнаг -ны арьсан дор шилждэг. (эрхтэн хоосон уут хэлбэрээр тэмтрэгдэнэ ) Мултралыг зассаны дараа тасарсан холбоосыг оёдог.
Түүнээс гадна шодойн гэмтлийн уршгаар хөндийт биений нэг нь тасарсч хөндийт биений үрэвсэл үүсэх боломжтой.
Хэрэв эрхтэн нь хэвийн биш удаан хугацаагаар хөвчрөлтийн байдалд (хэдэн цагаас хэдэн өдөр ) байвал цусан хангамж нь алдагдасны шинж юм. Энэ үед хөвчрөлт зогсохгүй бөгөөд хүчтэй өвдөнө. Энэ нь бэлиг эрхтэн дотуур явдаг артерийн судас хагарсантай холбоотой бөгөөд их хэмжээний хөндийт биенд хуримтлагдан цусны хэвийн урсгал алдагдана. Энэ нэлээд хүнд өвчин бөгөөд “приапизм” гэж нэрлэдэг. Чихрийн шижин болон хадуур хэлбэрийн эсийн цус багадалттай эрчүүд припиазм өвчинд өртөмтгий байдаг.
Шээсний сүвний халдварт болон үрэвсэлт өвчний үед, эсвэл бэлиг эрхтний артерийн судас, сархиатсан эд тасарсны дараа эдгэрэх явцад сорви үүснэ. Энэ сорви нь цусны урсгалыг алдагдуулаад зогсохгүй эрхтэн жигд хөвчрөхөд саад болдог. Хэвийн үед зөөлөн эдүүд нь бүх чигт өргөсдөг, харин сорвит эд байгаа үед энэ хэсэгт эд тэнийдэггүй. Үүний дүнд Пейроны өвчин үүсч бэлэг эрхтэн хөвчрөх үед муруйлт бий болдог. Бэлиг эрхтэн сул байх үед энэ муруйлт бараг мэдэгдэхгүй боловч хөвчрөл үүсэх бэлгийн хавьтал ч хийж боломжгүй болох нь бий.
Хүүхдүүд харайж дэвхрэх, унах зэрэг огцом хөдөлгөөний суурин дээр төмсөг мушгиралт бий болох аюултай бөгөөд энэ нь төмсөгийг хуухнагын гүнд бэхлэгч холбоосын дутуу хөгжил, хэт хөдөлгөөнтэй байснаас болж үүсдэг.
Эмчилгээ
Бэлиг эрхтний гэмтлийг эмчлэхэд гардаг хамгийн том бэрхшээл нь хөвчрөлийн үеийн өвдөлт эсвэл хавдар биш харин эрчүүдийн эргэлзээ, ичимтгий зан байдаг. Иймээс өөрийгөө эмчлэх тухай мартаж аль болох хурдан бөөр шээсний замын эмчид хандах хэрэгтэй. Бэлиг эрхтний гэмтэл бэртэл авсан үед яаралтай эмнэлгийн тусламж авсаны дараа бэлгийн чадавхи хадгалагдаж үлдэх боломж бараг 100% байдаг. Харин эмчилгээ хийлгээгүй тохиолдолд бэлгийн сулралтай болох эрсдэл 25-75%. Тэр дундаа төмсөгний гэмтэл зэрэг хүнд бэртлийн үед хүний биеийн байдал эрс муудаж өвдөлтийн шок үүсч улмаар үхэлд хүргэж аюултай.Шарх авсан үед юуны түрүүнд халдваргүйжүүлсэн даралттай боолт бэлиг эрхтэнд хийж, боломжтой бол резин, эсвэл цэвэр даавуу, алчуур зэргээр чангалуур тавина . Бэлэг эрхтэн бүрэн тайрагдсан байвал тасарсан хэсгийг хадгалах шаардлагатай (эхний 24 цагийн дотор түүнийг залгаж оёж болно). Тээрхийн шамрааны шарх байвал оёдол тавих эсвэл шамрааг тойруулж зүсэх хагалгаа хийнэ. Бэлэг эрхтний гэмтэл бэртлийн давамгайлах хэсэг нь зөвхөн мэс заслын замаар эмчлэгддэг. Тэдгээрийн олонх нь нөхөн сэргээх хагалгаа шаарддаг. Жишээ нь: таславчны урагдлын үед таславчны дотоод пластик хагалгаа хийж, эсвэл таславчыг бүрэн авдаг. Бэлэг эрхтний гэмтэл нь бага аарцгийн эрхтэний гэмтэл болон аарцгийн ясны хугаралтай хавсрах тохиолдол цөөнгүй байдаг бөгөөд аарцгны эрхтний рентген шинжилгээ заавал хийх шаардлагатай байдаг. Ийм тохиолдолд эмчилгээ нэлээд хүндэрдэг. Мөн ил ба далд гэмтэл нь яаралтай мэс заслын хагалгаа шаарддаг. Шодойн няцрал болон гэмтлийн үед цусан хураа үүсэх тул түүнийг нээж нөжнүүдийг авах шаардлагатай болдог. Үгүй бол идээт халдвар үүсч, үр дагаварт нь шодой арилшгүй муруй болж, мөн хэвийн хөвчрөл байхгүй болно. Бэлэг эрхтний бэртэл гэмтлийн үед шээс бэлгийн системийн байдлын шинжилгээ зайлшгүй хийгддэг бөгөөд үүнд шээс бэлгийн эрхтнүүдийн судаснуудын допплерограф ба давсаг дурандах шинжилгээ ордог. Бэлэг эрхтэн тайрагдсан үед фаллопластик буюу эрхтнийг нөхөн сэргээх пластик хагалгаа хийдэг. Ингэхдээ бэлиг эрхтний тайрагдсан хэсгийг арьснаас авч хавирга эсвэл пластик эдээр бэхжүүлсэн ишийг дотор нь суулган нөхдөг.
эрэгтэйчүүдийн эрүүл мэнд сониноос